1. Зочид буудал захиалах ерөнхий нөхцөл
“Тапатрип эжэнси” ХХК нь “Tapa” платформоор дамжуулан үйлчлүүлэгчид аяллын нэгдсэн үйлчилгээг үзүүлдэг ба зочид буудлын бүтээгдэхүүнд төлбөрийн хувааж төлөх үйлчилгээг үзүүлэх, үүнтэй холбоотой бусад харилцааг энэхүү үйлчилгээний нөхцөлөөр зохицуулна.
1.1. Tapa платформоор борлуулагдаж буй дотоодын болон олон улсын зочид буудлын бүтээгдэхүүнд үйлчилнэ.
1.2. Урьдчилгаа дүнгээр захиалах зочид буудал нь баталгаажилт дээр заасан хугацаа хүртэл буцаах боломжтой зочид буудал байна.
1.3. Үйлчлүүлэгч хамгийн багадаа 9 өдрийн дараа буудаллах зочид буудлыг урьдчилгаа төлбөр төлж захиалах боломжтой ба үлдсэн төлбөрийг хугацаанд нь төлж барагдуулснаар зочид буудлын баталгаажилтыг и-мэйлээр хүлээн авах болно.
1.4. Үйлчлүүлэгч хувааж төлөх нөхцөлөөр зочид буудал захиалсан бол төлбөрөө бүрэн төлж дууссаны дараа эсвэл цуцлалт хийлгэсний дараа хувааж төлөх үйлчилгээг дахин авах эрх үүснэ.
2. Төлбөрийн нөхцөл
2.1. Урьдчилгаа төлбөр төлөгдөж зочид буудлын захиалга баталгаажсаны дараа үлдэгдэл төлбөрийг 7 хоногийн зайтай хувааж төлнө.
2.2. Урьдчилгаа төлбөр нь нийт үнийн дүнгийн 20%-аас бүрдэнэ.
2.3. Үйлчлүүлэгч эхний буюу урьдчилгаа төлбөр төлснөөр зочид буудлын захиалга баталгаажина.
2.4. Үйлчлүүлэгч нь зочид буудлын урьдчилгаа болон үлдэгдэл төлбөрийг хувааж төлөхдөө зөвхөн манай системээс олгосон гүйлгээний утгыг ашиглах үүрэгтэй ба гүйлгээний утгыг буруу буюу алдаатай бичиж шилжүүлсэн төлбөрийн талаар crm@tapa.mn хаягт мэдэгдэх буюу Tapa аппликейшн дахь албан ёсны “чат” -аар баримт илгээж, асуудлыг шийдвэрлүүлнэ.
2.5. Үйлчлүүлэгч 2.4-т дурьдсан асуудлыг мэдэгдээгүйгээс шалтгаалж үүсэн аливаа эрсдэлийг “Тапатрип Эжэнси” ХХК хариуцахгүй болно.
2.6. Үйлчлүүлэгч өмнө нь Tapa платформоос зочид буудлын үйлчилгээ авч буцаалт хийлгэх, өдөр солиулахтай холбоотойгоор төлбөрийн зөрүү үүссэн бол тухайн зөрүү дүнгээр зочид буудлын урьдчилгаа төлбөрт тооцуулан ашиглах боломжтой.
2.7. Үйлчлүүлэгч өмнө нь Tapa платформоос өөр бүтээгдэхүүнд ашиглах зорилгоор шилжүүлсэн төлбөрөө зочид буудлын урьдчилгаа төлбөрт шилжүүлэн ашиглах боломжтой байна.
2.8. Үйлчлүүлэгч өөрийн хэтэвч дэх tapapoint урамшууллын оноог хувааж төлөх нөхцөлд тооцуулан ашиглах боломжгүй.
2.9. Хувааж төлөх нөхцөлөөр зочид буудал захиалж буй үйлчлүүлэгч төлбөрийг Tapa платформ дээрх бусад бүх төрлийн зээлээр төлөх боломжгүй.
2.10. Зочид буудлын урамшууллын tapapoint оноо нь зочид буудалд буудаллаж дууссан хугацаанаас хойш 72 цагийн дараа олгогдоно.
3. Зочид буудал цуцлах болон өдөр солих нөхцөл
3.1. Үйлчлүүлэгч захиалсан зочид буудлынхаа өдөрийг солиулахыг хүсвэл сүүлийн төлбөр хийхээс өмнө “Тапатрип эжэнси” ХХК-тай холбогдон хүсэлтээ илгээнэ. Өдөр солиулахад гарах төлбөрийн зөрүүг үйлчлүүлэгч бүрэн хариуцна.
3.2. Үйлчлүүлэгч зочид буудал цуцлах хүсэлтээ и-мэйлээр илгээсэн баталгаажилт дээр заасан хугацаанд нь багтаж гаргавал урьдчилгаа төлбөрөөс үйлчилгээний болон буцаалтын шимтгэлүүдийг суутган авч үлдэгдэл төлбөрийг үйлчлүүлэгчид эргүүлэн олгоно.
3.3. Хэрвээ үйлчлүүлэгчийн захиалсан зочид буудалд давагдашгүй хүчин зүйл /цаг агаар, дайн гэх мэт/ тохиолдож, үйлчлүүлэгчийг хүлээж авах боломжгүй болвол зочид буудлын дүрмийн дагуу асуудлыг шийднэ.
3.4. Үйлчлүүлэгч захиалга үүсгэхдээ овог нэрээ буруу бөглөвөл зочид буудал хүлээж авахгүй байх эрхтэй тул зочид буудал цуцлагдахтай холбогдон гарах төлбөрийг үйлчлүүлэгч өөрийн биеэр бүрэн хариуцна.
3.5. Үйлчлүүлэгч эцсийн төлбөрөө заасан хугацаанд багтаан төлөөгүй тохиолдолд “Тапатрип эжэнси” ХХК үйлчлүүлэгчийн захиалсан зочид буудлыг цуцлах бүрэн эхтэй бөгөөд үүнээс үүдэн гарах аливаа хохиролыг “Тапатрип эжэнси” ХХК хариуцахгүй болно.
4. Урьдчилгаа төлбөр, үйлчилгээний шимтгэл
4.1. Үйлчлүүлэгч зочид буудлын төлбөрөө хэд хувааж төлөхөөс хамаарч үйлчилгээний шимтгэл 2-4% байх ба урьдчилгаа төлбөр дээр нь нэмж тооцогдоно. Төлбөрөө 2 хувааж төлвөл 2%, 3 хувааж төлвөл 3%, 4 хувааж төлвөл 4%-ийн үйлчилгээний шимтгэлтэй байна.
4.2. Буцаалтын шимтгэл 25’000 төгрөг ба урьдчилгаа төлбөр дээр нэмж тооцдог тул үйлчлүүлэгч зочид буудлын захиалгаа цуцлах үед буцаан олгох боломжгүй. Харин үлдэгдэл төлбөрөө хувааж төлөх үед буцаалтын шимтгэлийн дүнг тэнцүү хэмжээгээр хуваан хасч тооцдог тул төлбөр бүрэн төлөгдөж дуусахад буцаалтын шимтгэлийг үйлчлүүлэгчид эргүүлэн олгосонд тооцно.
4.3. Урьдчилгаа төлбөрт зочид буудлын үнийн дүнгийн 20% багтсан болно.
4.4. Хэрэв үйлчлүүлэгч зочид буудлын үлдэгдэл төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүй бол алданги тооцох ба цаашлаад зочид буудлыг цуцалж дээр дурдсан 4.1, 4.2-т заасан шимтгэлүүдийг урьдчилгаа төлбөрөөс суутган авч үлдэгдлийг үйлчлүүлэгчид эргүүлэн олгоно.
4.5. Үйлчлүүлэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас “Тапатрип эжэнси” ХХК болон гуравдагч этгээдэд хохирол учирсан тохиолдолд “Тапатрип эжэнси” ХХК нь хохирлыг үйлчлүүлэгчээс шаардах эрхтэй.
5. Төлбөрийн хугацаа хэтрэлт
5.1. Үйлчлүүлэгч эхний болон эцсийн төлбөрөөс бусад хуваарьт төлбөрийг хугацаанд нь хийгээгүй тохиолдолд тухай бүрт нь тогтмол үнийн дүнгээр буюу 10,000 төгрөгийн алданги тооцно.
5.2. Үйлчлүүлэгч эцсийн төлбөрийг хугацаанд нь багтаж төлөөгүй тохиолдолд “Тапатрип эжэнси” ХХК зочид буудлыг цуцлах бүрэн эрхтэй.