
Аяллын цогц үйлчилгээ үзүүлэгч "Тапатрип” ХХК нь Олон улсын мөнгөн гуйвуулгын “Сэнд Эм Эн ББСБ” ХХК-тай хамтран ажиллах гэрээг үзэглэлээ. Аяллын бүх төрлийн үйлчилгээг шуурхай хүргэх, Олон улсын мөнгөн гуйвуулгыг хялбар, бага зардлаар гүйцэтгэх боломжийг харилцагчдадаа олгох зорилгоор энэхүү хамтын ажиллагааг эхлүүлж байна.
Хамтын ажиллагааны хүрээнд дараах ажлыг гүйцэтгэхээр төлөвлөжээ.
SENDMN нь уламжлалт мөнгөн гуйвуулгын хэлбэрийг шинэчилсэн Монголын анхдагч олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээ эрхлэгч финтек компаниудын нэг юм. Тус компанийг сонгосноор дэлхийн 170 гаруй оронд байрлах 400.000 орчим агент руу ердөө 10 минутын дотор мөнгөн гуйвуулга хийх боломжтой.
TAPATRIP нь аяллын цогц үйлчилгээг цахим хэлбэрээр өөрийн төрөлх хэлнээс гадна олон улсын таван хэлээр авах боломжтой Монголын анхны платформ юм. Тус компанийг сонгосноор нислэг, галт тэрэг, хот хоорондын автобусны тасалбар болон зочид буудал, аялал захиалгын үйлчилгээг гар утаснаасаа л хурдан, хялбар аргаар авч болно.
SENDMN болон TAPATRIP компаниудын хамтын ажиллагаанд амжилт хүсье.