
Аяллын хамгийн чухал зүйлсийн нэг нь зочид буудал байдаг. Сонгосон зочид буудал нь таны түр гэр байх бөгөөд тав тухтай, цэвэрхэн, байх ёстой. Үйлчилгээ муутай, ариун цэврийн шаардлага хангахгүй, дуу чимээ ихтэй бол амрахад хэцүү, тухгүй байх нь мэдээж юм. Тэгэхээр, тодорхой зочид буудалд орохын өмнө юуг анхаарах ёстой вэ? Техник технологи, интернэтийн эрэн үед зочид буудлуудын байршил, өрөөний хэмжээ, тав тухтай байдал, эргэн тойрон дахь үзэмж зэрэг шаардлагатай бүх мэдээллийг шалгахад хялбар болсон.
Зочид буудлын үнэлгээ - Зочид буудлуудыг хайж байхдаа хамгийн түрүүнд зочид буудлын одны үнэлгээг шалгадаг. Зочид буудлын одноос хамаг зүйл эхэлдэг болохоор хэдэн одтой буудал вэ гэдгийг юун түрүүнд анхаарч бай. Эндээс л тухайн буудлын үйлчилгээ ямар байх вэ гэдгийг тодорхойлж болно.

Зочид буудлын байршил - Шалгах шаардлагатай хамгийн чухал зүйлүүдийн нэг бол зочид буудлын байршил юм. Үүнийг олох хамгийн сайн арга бол Google газрын зураг болон бусад хэрэглэгчийн сэтгэгдэл юм. Та хамгийн их цагаа өнгөрөөх гэж буй газруудаа тодорхойлж, хотын аль дүүрэгт төвөөсөө хэр зайтай, ойролцоо нийтийн тээврийн буудал, машин тавих зогсоол байна уу, таны очих, ажил хэргээ бүтээх газар руу тэндээс шууд явах боломж байгаа эсэхийг анхаарах ёстой.

Үнэ - Зочид буудал таны төсөвт тохирсон байх ёстой. Зочид буудлын үнэ нь түүний санал болгож буй байршил, тав тухтай байдлаас хамаарна. Захиалга хийхдээ зочид буудал руу залгаж асууж тодруулахаас бүү эргэлз.

Зочид буудлын өрөө - Зочид буудлын өрөө нь таны цагийг өнгөрөөх газар тул сайн шалгах хэрэгтэй. Өрөөний бүх үзүүлэлтүүдийг(зураг, хэмжээ, үзэмж, орны сонголт, угаалгын өрөө, агааржуулагч, халаалт. Цай/кофе чанагч, сейф, хөргөгч, индүүний тавцан) сайн шалгах хэрэгтэй. Вэбсайтаас үзсэн зургууд нь хуурамч байж болзошгүй тул цэвэр байдал, хэмжээ, чимээ шуугиан, гэх мэт зүйлийг шалгана уу.

Зочид буудлын үйлчилгээ - Зочид буудлын үйлчилгээг үл тоомсорлож болохгүй. Зочид буудал нь таны оршин суух хугацаанд хэрэг болохуйц үйлчилгээтэй эсэхийг шалгаарай. Өрөөний үйлчилгээ, 24 цагийн хүлээн авалт, консьерж зэрэг нь сайн зочид буудлын үзүүлэх ёстой үндсэн үйлчилгээ юм. Таны шаардлагаас хамааран шалгах ёстой бусад тохь тух нь: Үнэгүй WIFI, биеийн тамирын заал/спа/усан бассейн, бизнес төвийн лифт, үнэгүй зогсоол, хоолны сонголт г.м

Өглөөний цай – Таны өрөөний үнэнд өглөөний цай байвал энэ нь таны төсөвт тустай байх болно. Тус буудлын өглөөний цай нь олон сонголттой тул та өглөө эрт хоолны талаар санаа зовох хэрэггүй болно. Нэмж дурдахад энэ нь маш үнэ цэнтэй, таны төсвийг хэмнэнэ.

Төгсгөлд нь, захиалгаа дуусгахаасаа өмнө итгэмжлэгдсэн олон сайтуудаас зочид буудлуудын мэдээллийг шалгах нь зүйтэй юм. Миний хуваалцсан зөвлөмж, аргачлалууд таны мөрөн дээрээс бага зэрэг жин хасна гэж найдаж байна.
Таны аяллын зөвлөх Tapatrip
Утсаар захиалах: 1800 4444, 7515 4444
Апп-аар захиалах ЭНД ДАРЖ
Веб сайтаар захиалах ЭНД ДАРЖ