SkyPass гэдэг нь Korean Air-н түншүүдээс үзүүлж буй зочид буудал, машин түрээс, зээлийн карт гэх мэт үйлчилгээгээр нислэг үйлдэж миль цуглуулах бүрд нэмэгддэг гишүүнчлэлийн оноо юм. Элит гишүүнчлэлд тэнцэж, нислэгийн миль болон шаардлага хангасан нислэгийн тооноос хамааран хөнгөлөлт урамшуулал цуглуулах боломжтой. Мөн шагналын тасалбар авч хуримтлагдсан миль ашиглан урамшууллаа ахиулах боломжтой. Гишүүнчлэлийн карт нь Morning calm, Morning calm premium, Million miler гэсэн үе шаттай байдаг.
Morning calm
Morning calm club-н шалгуур:
Та дараах нөхцөлүүдийн аль нэгийг хангаснаар Morning calm club-т элсэх боломжтой.
- Korean Air-н нислэгээр 50,000 миль ба түүнээс дээш миль цуглуулсан байх
- Шаардлага хангасан 40-н төрлийн нислэг ба түүнээс дээш зорчсон байх
- Korean Air болон Skypass-н түншүүдтэй хамтарсан нислэгээр 50,000 миль ба түүнээс дээш миль цуглуулсан байх бөгөөд үүнийг 30,000 миль нь Korean Air-р ниссэн байх шаардлагатай.
Солонгосын дотоодын нэг нислэг нь шаардлага хангасан нислэгийн хагасаар тооцогдоно.
Morning Calm гишүүнчлэлтэй болсноор:
- Prestige class Lounge: Гишүүд KAL prestige class Lounge-г 2 жилийн гишүүнчлэлийн хугацаанд 4 хүртэл удаа ашиглах боломжтой.
- Ачаа тээш: Korean Air-р болон Sky Team-н нислэгүүдээр нисэх үед таны бүртгэгдсэн ачаа тээшийг бусад тээштэй холихгүйгээр тусад нь тээвэрлэнэ.
- Олон улсын нислэгт энгийн ангиллын суудлыг үнэ төлбөргүй урьдчилан сонгох: Та энгийн ангиллын тасалбарын үнээс үл хамааран үнэ төлбөргүй захиалах боломжтой.
- Нэмэлтээр бүртгэгдсэн ачаа тээшний хөнгөлөлт: Prestige зэрэглэлийн зорчигчдод 32кг хүртэл жинтэй нэг нэмэлт цүнх, харин энгийн ангиллын зорчигчдод 23кг хүртэл жинтэй нэг нэмэлт цүнх авч явахыг зөвшөөрдөг. (Америк тивийн чиглэлийн эдийн засгийн ангиллын зорчигчдыг оруулахгүй) БНСУ-н дотоод чиглэлд ашигладаг чиглэлд нэмэлт 10кг-г зөвшөөрдөг.

Morning Calm Premium Club
Хэрэв та Korean Air-р (SkyTeam авиа компаниудыг оруулаад) дор хаяж 500,000 миль явсан бол Morning Calm Premium Club-д хамрагдах боломжтой.
Morning calm premium club гишүүнчлэлтэй болсноор:
- Morning Calm Premium гишүүнчлэлийн Check in бүртгэлээр оочир дараалалгүй үйлчлүүлэх эрхтэй болно.
- Prestige class lounge (үйлчлүүлэх эрх) Korean Air болон Skypass-н нислэгээр үйлчлүүлж буй тантай хамт яваа нэг хүнийг нэмж оруулах эрх.
- Ачаа тээш: Korean Air-р болон Sky Team-н нислэгүүдээр нисэх үед таны бүртгэгдсэн ачаа тээшийг бусад тээштэй холихгүйгээр тусад нь тээвэрлэнэ.
- Олон улсын нислэгт энгийн ангиллын суудлыг үнэ төлбөргүй урьдчилан сонгох: Та энгийн ангиллын тасалбарын үнээс үл хамааран үнэ төлбөргүй захиалах боломжтой.
- Нэмэлтээр бүртгэгдсэн ачаа тээшний хөнгөлөлт: Prestige зэрэглэлийн зорчигчдод 32кг хүртэл жинтэй нэг нэмэлт цүнх, харин энгийн ангиллын зорчигчдод 23кг хүртэл жинтэй нэг нэмэлт цүнх авч явахыг зөвшөөрдөг. (Америк тивийн чиглэлийн эдийн засгийн ангиллын зорчигчдыг оруулахгүй) БНСУ-н дотоод чиглэлд нэмэлт 20кг-г зөвшөөрдөг.
- Sky Team Elite Member боломжуудыг эдлэх.

Million miler club
Korean Air компаниар 1 сая миль ба түүнээс дээш ниссэн зорчигчид Million miler club гишүүн болох эрхтэй.(SkyTeam агаарын тээврийн компаниудыг оруулаад)
Skyteam-н түнш бус агаарын тээврийн компаниуд болон зээлийн карт, сурталчилгааны арга хэмжээ зэрэг Skypass-н бусад арга хэмжээгээр олгогдсон миль хамаарагдахгүй.
Million miler club-гишүүнчлэлтэй болсноор:
- Morning Calm Premium/ Million miler club гишүүнчлэлийн Check-in бүртгэлээр оочир дараалалгүй үйлчлүүлэх эрхтэй болно.
- Prestige class lounge (үйлчлүүлэх эрх) Korean Air болон Skypass-н нислэгээр үйлчлүүлж буй тантай хамт яваа нэг хүнийг нэмж оруулах эрх нэмэгдэнэ.
- Ачаа тээш: Korean Air-р болон Sky Team-н нислэгүүдээр нисэх үед таны бүртгэгдсэн ачаа тээшийг бусад тээштэй холихгүйгээр тусад нь тээвэрлэнэ.
- Тусгай утас ашиглах үйлчилгээ (Зөвхөн Солонгос хэлээр)
- Нэмэлтээр бүртгэгдсэн ачаа тээшний хөнгөлөлт: Prestige зэрэглэлийн зорчигчдод 32кг хүртэл жинтэй нэг нэмэлт цүнх, харин энгийн ангиллын зорчигчдод 23кг хүртэл жинтэй нэг нэмэлт цүнх авч явахыг зөвшөөрдөг. (Америк тивийн чиглэлийн эдийн засгийн ангиллын зорчигчдыг оруулахгүй) БНСУ-н дотоод чиглэлд ашигладаг чиглэлд нэмэлт 20кг -г зөвшөөрдөг.
- Sky Team Elite Member боломжуудыг эдлэх боломжтой.
- Олон улсын нислэгт энгийн ангиллын суудлыг үнэ төлбөргүй урьдчилан сонгох: Та энгийн ангиллын тасалбарын үнээс үл хамааран үнэ төлбөргүй захиалах боломжтой.

Хэрхэн оноо хуримтлуулах вэ?
- Гишүүнчлэлийн дугаараа KE нислэгийн захиалга болон бүртгэл хийлгэхдээ өгч билетийн мэдээлэлдээ оруулснаар нисэж дууссаны дараа оноо автоматаар хуримтлагдана.
- Хуримтлагдах оноо нь нисэх үеийн сар өдөр, нислэгийн сегмент болон booking class-с хамааран хуримтлагдана.
- Хэрэв дугаараа оруулж амжаагүй бол boarding date-с 1 жил доторх оноог төлөөлөгчийн газар болон дуудлагын төвөөр дамжуулан нөхөж оруулах боломжтой.
Онооны хүчинтэй хугацаа
- Аялсан өдрөөс эхлэн 10 жилийн дотор хуримтлуулсан оноо хүчинтэй.
Оноо хуримтлуулах боломжгүй тохиолдол
- Бонус онооны билет
- Нярайн буюу суудал эзлээгүй зорчигчийн билет
- Тусгай үнээр хямдралд хамрагдсан билет
Таны аяллын зөвлөх Tapatrip
Утсаар захиалах: 1800 4444, 7515 4444
Апп-р захиалах ЭНД ДАРЖ
Веб сайтаар захиалах ЭНД ДАРЖ