
Туршлагатай аялагчид аяллаа аль болох эрт төлөвлөж, нислэгийн тасалбар хаана илүү хямд, хаанаас авбал илүү олон урамшуулалтай, ямар үйлчилгээ хамгийн хялбар бөгөөд ойлгомжтойг маш сайн мэддэг. Тасалбар авах гэж цаг заваа гарздан, түгжрэл, дараалалд удаан хүлээх шаардлагагүй болжээ. Та яг одоо ч Tapatrip-ээс бүх үйлчилгээг нэг дороос авч болох юм. Тэд ямар ямар “гоё” үйлчилгээтэй гээч?
#1 Төрөл бүрийн тасалбар захиалгын нэгдсэн үйлчилгээ

Tapatrip.com сайт болон аппликейшнийг ашиглаад нислэг, галт тэрэг, автобус, зочид буудал зэрэг бүхий л төрлийн тасалбарыг захиалах боломжтой. Яаж авах вэ гэж үү? Аппликейшн доторх чатаар ажилтантай харилцаж, мэдээлэл зөвлөгөөг маш ойлгомжтой, цаг алдалгүй аваарай.
#2 Хямд онлайн тасалбарын бүх мэдээлэл
Тасалбарууд дүүргэлтээсээ хамаарах тул та аяллаа хамгийн багадаа 1-2 сарын өмнө төлөвлөснөөр хамгийн хямд тасалбарыг “шүүрэн” авах боломжтой. Онлайнаар тасалбараа захиалах нь цаг зав хэмнэхээс гадна Tapatrip танд ойрын долоо хоногийн хугацаан дахь хамгийн хямд тасалбаруудыг санал болгох болно. Бусад бүх тасалбарын кассуудын мэдээллийг онлайнаар харж болох бөгөөд 239 компанийн нислэгийн мэдээлэл зөвхөн Tapatrip-д л бий.

#3 Зочид буудал санал болгох цор ганц үйлчилгээ
Tapatrip-ээс нислэгийн тасалбараа аваад дэлхийн 195 улсын 1.5 сая буудлыг хамгийн хямд үнээр захиалах боломжтой. Олон улсын зочид буудал санал болгодог Монголын цор ганц компани Tapatrip юм.

Олон улсын долларын картгүй байсан ч хамаагүй, та Tapatrip-ээр өөрт байгаа монгол төлбөрийн системээр зочид буудлын төлбөрөө шууд төлчхөж болно.
#4 Аялал бүртээ урамшуулал цуглуулна
Та аялсан км тутамдаа цуглуулсан оноо урамшууллаа дараагийн нислэг, галт тэрэг, автобусны тасалбар захиалгадаа ашиглах боломжтой.

#5 Сонирхолтой аяллууд
Тасалбар захиалгаас гадна Tapatrip-т хамгийн эрэлттэй, хамгийн шинэ содон аяллууд бий. Хөнгөлөлттэй үнэтэй, виз даатгал нь багтсан, төлбөрийн уян хатан нөхцөлтэй аяллуудаас өөрийн сонголтоо хийгээрэй.

10-р сард зарлагдсан 8 өдөр 7 шөнийн Вьетнамаас Фукуок арлын аялалд л гэхэд нислэг, орон нутгийн нислэг, зочид буудал, өглөөний цай, тосох үдэх үйлчилгээ, монгол-англи хэлтэй хөтөч, иж бүрэн даатгал багтсан нь үнэхээр амар.
#6 Туршлагатай аялагчдын “анд нөхөр”

Аяллын турш хэрэгтэй тасалбар, захиалгын мэдээллүүд бүгд таны утсан дахь аппликейшнд хадгалагдах болно. Үүний зэрэгцээ дэлхийн нөгөө өнцөг буланд очсон ч Tapatrip-ийн харилцагчийн зөвлөхүүд24 цаг танд туслах тул яг л анд нөхөр мэт түшигтэй! 55 улсад өөрийн ижил цагийн бүсээс төлөөлөгчидтэй шууд харилцана.
Монгол, англи, хятад хэлээр ашиглах боломжтой аппликейшнийг татаж аялалд гарснаар суух, буух хугацааг мэдэгдэх мэдэгдэл очих тул өөрийн цаг заваа тохируулж, тухтай аялна гээд бод доо.
Мөн Umoney-той холболттой учраас аппликейшнээрээ Umoney картаа цэнэглэж болдог шүү. Утасны дугаар нь 1800-4444. Дуудлагын “Call center”-т англи хэлээр дуудлага хүлээн авч үйлчилгээ үзүүлдэгийг ч санаад аваарай.
Tapatrip-ийн хэрэглэгчдийн сэтгэгдлээс:
Аялах гэж байгаа, аяллаа төлөвлөж буй, аялна даа гэж бодож буй хэн бүхэн тогтоогоод аваарай!

Дараалалд зогсон цаг заваа үрдэг үе ард өнгөрчээ..

Аялсан км бүртээ урамшуулалтай…

Яг л дотны найзтайгаа чаталж буй мэт хэрэгтэй бүх асуултаа асуугаад л болоо!

Хэрэглэгчид нэг нэгэндээ санал болгодог баталгаатай үйлчилгээ болжээ

Захиалгаа баталгаажуулаад мэйл хаягаараа тасалбараа авчихаж ч болно

Та андройд утастай бол ЭНД дарж, Iphone утастай бол ЭНД дарж Tapatrip аппликейшнийг татаарай.