'ИСТАНБУЛЫН НИСЭХ ОНГОЦНЫ БУУДАЛ'-ЫНТАЛААР ЗОРЧИГЧДЫН ЗҮГЭЭС ТҮГЭЭМЭЛ АСУУДАГ АСУУЛТ, ХАРИУЛТ
- Short connection/Дамжин өнгөрөх хугацаа богино зорчигчид/
- Short Connection (60 минутаас бага) зорчигчдод зориулсан аюулгүйн үзлэгийн цэг нь A, B, C, D, E, F хэсгүүд бүрд байрладаг тул зорчигчид дараагийн нислэгээс хоцрохгүй дамжин өнгөрөхөд дөхөмтэй
- Хэсэг бүр дэх байршлын зургийг ЭНД ДАРЖ харна уу

- Airport free Wi-Fi
- Монгол болон Орос зэрэг зарим орны паспортын дугаар нь үсэг болон тооноос бүтэхдээ дундаа зайтай байдаг тул автомат уншигч уг мэдээллийг бүрэн таньдаггүйгээс болж Истанбулын нисэх буудлаар дамжин өнгөрөхдөө интернэт ашиглаж чадахгүй байх тохиолдол их байдаг
- Иймд паспортоо уншуулан нэвтэрч орохдоо өөрийн паспортын дугаарын E үсгийг (эсвэл А, D) орхин зөвхөн тоог нь оруулна. (Жишээ нь: E 1234567 дугаартай пасспорт уншуулан нэвтрэх код авсан бол зөвхөн 1234567 дугаарыг л оруулах)
- Хэрхэн код авч нэвтрэх талаар бичлэгийг ЭНД ДАРЖ харна уу

- Transfer Hotel / Транзит зааланд байрладаг зочид буудал
- Истанбулын нисэх буудалд Yotel гэдэг сүлжээ буудал байрладаг ба транзит дотор (airside) , гадна (landside) гэсэн 2 байршилд байдаг. (Анхааруулга: Манай зүгээс олгодог буудал нь зөвхөн хотын төвд байрладаг)
- Доорх холбоо барих сувгуудаар захиалга өгөх, дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой
- E: istanbul.reservation@yotel.com, Tel :+902129426666, W: yotel.com

- SLEEPOD / Унтлагын кабин
- Нийт 25 ширхэг унтлагын кабинтай ба 8-11 еврогийн төлбөртэй амралтын кабин
- Дэлгэрэнгүйг: ЭНД ДАРЖ

- Family with Children / Хүүхэдтэй гэр бүл
- Истанбулын нисэх буудалд гэр бүлийн
-бүртгэлийн цэг
-0-5 насны хүүхэдтэй зорчигчийн хилийн шалган нэвтрүүлэх цэг
-аюулгүйн үзлэгийн цэгүүд мөн байрладаг

6. Lounge / Төлбөртэй лаунж
- Priority Pass Card болон төлбөр төлөн орох боломжтой
- Аялал жуулчлал, агаарын тээврийн компаниуд болон бусад хамтрагч байгууллагуудын гэрээний нөхцөлөөс хамааран хүүхдүүдэд зориулсан амралтын өрөөнд орох хураамж, нэвтрэх нөхцөл өөр өөр байна.
- Дэлгэрэнгүйг: ЭНД ДАРЖ

Истанбулын нисэх буудалд TourIstanbul-ын шинэ desk нээгдлээ.
Өмнө TourIstanbul-ын desk-д хандахын тулд хилийн шалганаар нэвтрэх шаардлагатай байсан бол одоо Турк руу нэвтрэх боломжтой зорчигчид хилээр нэвтрэхээс өмнө Олон Улсын транзит хэсгийн чанх урд байрлах desк-ээс мөн мэдээлэл авах боломжтой боллоо. Олон улсын 6-24 цагийн хооронд хүлээлэгтэй транзит зорчигчид нислэг алгассан ч TourIstanbul хөтөлбөрт хамрагдах боломжтой. Харин нислэг алгасаагүй бизнес 9, энгийн 12 цагаас дээш хүлээлэгтэй зорчигчид үнэгүй буудлын талаарх мэдээллээ тухайн desk-ээс авч болно.

Туркиш Эйрлайнсийн үнэгүй зочид буудлын үйлчилгээ авах тухай
- Туркиш Эйрлайнсийн нислэгийн хуваариас шалтгаалан (нислэг алгасалгүйгээр холбогдож болох хамгийн ойр нислэгийг сонгоод) бизнес ангиллын зорчигч 9 цаг, энгийн ангиллын зорчигч 12 цагаас дээш хүлээж байгаа тохиолдолд зочид буудлын үйлчилгээ авч болно.
- Туркиш Эйрлайнсийн зочид буудлын үйлчилгээ нь Истанбул хотод байрладаг тул зочид буудал авахын тулд Турк улсын хилээр нэвтрэх шаардлагыг хангасан байна.
- Зорчигч хилийн шалганаар нэвтэрсний дараа Arrival хэсэгт байрлах TURKISH AIRLINES HOTEL DESK-д очин зочид буудал авах хүсэлтээ гаргана. (Tөлбөртэй өөр Hotel desk үйлчилгээтэй андуурч болохгүй!)
- Хуваарьт бус тусгай үүргийн нислэгээр зорчиж буй тохиолдолд хэрэв hotel desk-ийн ажилтан нислэгийн талаар асуувал Тусгай үүргийн буюу Repatriation flight гэж хэлэх ( чартер нислэг гэж хэлж болохгүй).
- Онгоцны буудал болон зочид буудлын хооронд унаа үйлчлэх ба онгоц нисэхээс дор хаяж 4 цагийн өмнөх унаанд хамрагдан онгоцны буудал дээр ирсэн байх.
- Hotel desk location: ЭНД ДАРЖ
Таны аяллын зөвлөх Tapatrip
Утсаар захиалах: 1800 4444, 7515 4444
Апп-аар захиалах ЭНД ДАРЖ
Веб сайтаар захиалах ЭНД ДАРЖ