

Зорчигч та доорх материалуудыг бүрдүүлэх шаардлагатай.
1. БНХАУ-д зорчих виз
2. Визний материалд өгсөн урилга / БНХАУ-ын хилийн цэрэг шалгана /
3. БНХАУ-д оршин суух хаяг тодорхой байх /БНХАУ-ын хилийн цэрэг шалгах ба тусгаарлалтын сүүлийн 3 хоног тухайн хаяг дээр тусгаарлагдана. Хаяг тодорхойгүй бол хилээр нэвтрэхэд хүндрэл үүсч болзошгүй./ 3. Гар утсандаа We chat aпп татаж суулгасан байх / Энэ нь БНХАУ-ын Гаалийн эрүүл мэндийн мэдүүлгийн хуудас бөглөхөд шаардлагатай./
4. Нислэг хөөрөх цагаас 48 цагийн доторх ПГУ шинжилгээг гадаад пасспорттойгоо (ХӨСҮТ, ИНТЭРМЕД, НЭМҮТ, ЗӨСҮТ) аль нэг лабораторид өгөх ба төлбөрийг зорчигч өөрөө хариуцна. Зорчигчид нислэг хөөрөх цагаас 72 цагийн өмнөөс халдвар авахгүйн тулд олон нийтийн газраар зорчихгүй байхад анхаарах. Шинжилгээний хариуг англи хэл дээр эх хувиар буюу тухайн эмнэлгийн баталгаат тамга тэмдэг, эмчийн гарын үсэг бүхий цаасан хэлбэрээр авсан байх бөгөөд мсж-ээр авсан, утсан дээр авсан, хэвлэж гаргаж ирсэн, ямар нэг апп-аас татсан зэргийг хүлээн зөвшөөрөх боломжгүй!
5. Авиа компанийн зүгээс 24 цагийн дотор нэг удаа ПГУ шинжилгээнд хамруулна. /Нислэг хөөрөх цагаас 24 цагийн доторх ПГУ шинжилгээг нислэгийн өмнөх өдрийн 13:00-18:00 цагийн хооронд Онош Мед лабораторид гадаад пасспорттойгоо очиж өгнө. Шинжилгээний төлбөрийг авиа компани хариуцах ба шинжилгээний хариу авиа компанид давхар илгээгдэх болно./
6. 48/24 цагийн ПГУ шинжилгээний хариу сөрөг гарсан тохиолдолд агаарын хөлгөөр зорчих бөгөөд Харбин хотод буусны дараа нисэх буудал дээр БНХАУ-ын талаас дахин ПГУ шинжилгээ авна. Шинжилгээний хариу сөрөг гарсан тохиолдолд хилээр нэвтрүүлэх ба эерэг гарсан тохиолдолд Харбин хотын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж эмчилгээний зардлыг зорчигч өөрөө 100% хариуцна. /ойролцоогоор 14 хоногийн төлбөр +5 удаагийн ПГУ /. Шинжилгээний хариу нь эерэг гарсан зорчигч тухайн нислэгээр буцах боломжгүй тул халдвар хамгааллын дэглэмээ хувь хүн маш сайн мөрдөх хэрэгтэйг анхаарна уу.
7. Эрүүл мэндийн ногоон код - Зорчигч нь БНХАУ-ын ЭСЯ-ны Эрүүл мэндийн ногоон кодыг https://hrhk.cs.mfa.gov.cn/H5/v гэх холбоосоор авах бөгөөд үүнд хувийн мэдээлэл, нислэгийн аяллын дугаар, виз, ПГУ шинжилгээний 48 цаг доторх сөрөг хариу болон бусад асуумж байна. Зорчигч үнэн зөв бөглөөд гар утаснаасаа хандсан байх нь бүртгэлийн ажилтан шалгахад амар байх болно. Хэрэв системд ямар нэг хариу ирээгүй бол зорчигч ЭСЯ-ны холбогдох дугаарт хандана, ЭСЯ-ны вэб сайтаас дугаарыг харна уу. /БНХАУ-ын Элчин сайдын яамны вэб хуудсанд 48 цагийн ПГУ шинжилгээний сөрөг хариу, нислэгийн тийз, болон өөрийн паспорт мэдээллийг оруулан ногоон код авна./ Ногоон код нь байнгын хөдөлгөөнд буюу /гар утас нь интернетэд холбогдсон байх/ дөрвөлжин QR кодыг тойроод бөөрөнхий дүрс эргэлдэж байна. Мөн хүчинтэй хугацаа, пасспорт дугаар, овог нэр харагдаж байна. Хэрэв гуравдагч орноос дамжин яваа зорчигч бол аялал эхэлсэн улс дахь БНХАУын ЭСЯ-аас олгосон хүчинтэй ногоон кодтой байна/Монгол улсын хилээр нэвтэрсэн буюу 48 цагийн ПГУ шинжилгээний хугацаа дууссан бол дээрх журмын дагуу Монгол улс дахь БНХАУ-ын ЭСЯ-аас хүсч болно/.
8. Ковид-19 халдвараар өвчлөөд эдгэрсэн тохиолдолд эдгэрснээс 14 хоногийн дараагаар БНХАУ-д зорчих боломжтой. (48 цаг дотор шинжилгээ өгсөн сөрөг хариуг БНХАУ ЭСЯ вэб сайтад байршуулж ногоон код авна) (https://hrhk.cs.mfa.gov.cn/H5/login)
9. We chat апп ашиглан гаалийн эрүүл мэндийн мэдүүлэг бөглөн QR код авах. /Тус эрүүл мэндийн мэдүүлэгт зорчигч нь суудлын дугаар тавих шаардлагатай тул зорчигч суудлын дугаараас бусад хэсгийг урьдчилан бөглөж бүртгүүлсний дараа суудлын дугаарыг бөглөн эрүүл мэндийн мэдүүлэг бүрэн болно. Мэдүүлгийг үнэн зөв бөглөсөн байх шаардлагатай./
10. Зорчигч нислэгийн туршид амны хаалт зүүх шаардлагатай. Шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдолд зорчигчид бүртгэл дээр ирж хүндрэл учруулахгүй байх.
11. Зорчигч Харбин хотод бууж шинжилгээ сөрөг гарсны дараагаар нийт 8 хоног тусгаарлагдах ба 5 хоногийг зочид буудалд, үлдсэн 3 хоногийг өөрийн оршин суух хаягт тусгаарлагдах ба нийт 8 удаагийн ПГУ шинжилгээ өгнө. Тусгаарлагдах хугацааны бүх зардлыг зорчигч өөрөө 100% хариуцна.
12. Нислэг хөөрөхөөс 7 хоногийн өмнө хувийн халдвар хамгааллын дэглэмээ сахих, сүүлийн 72 цагт өөрийгөө тусгаарлах арга хэмжээ авах
13. Бусад дэлгэрэнгүй мэдээллийг БНХАУ-ын ЭСЯ-ны вэб сайтын консулын мэдээ хэсгээс харна уу.
14. Харбин хотын нисэх буудал руу нэвтрэхдээ 48 цагийн ПГУ шинжилгээ өгсөн байх мөн WeChat апп дээрх QR кодны өнгө нь ногоон байх шаардлагатай. (бусад өнгөтэй тохиолдолд ойрын хавьтал аль эсвэл эерэг гарсан байна)
15. Зорчигчид нислэгийн турш маск зүүж явах ба 2-3 ш солих масктай явах
16. Цар тахалтай холбогдуулан нислэгт хоол байхгүй болохыг анхаарна уу! Харбин-УБ чиглэлийн нислэгээр ирэх зорчигч нарт ковидтой холбоотой ямар нэгэн шаардлага байхгүй боловч харбин хотын нисэх буудалд 48 цагийн ПГУ шинжилгээ шаардаж байна.
ХАРБИН ШУУД НИСЛЭГ
- Улаанбаатар - Харбин 11:00-13:30
- Харбин - Улаанбаатар 14:35-17:05
- Бямба гараг бүр нислэгтэй
Нислэгийн тийзээ хамгийн хямдаар Tapatrip.com -с захиалаарай
Tapatrip апликейшнээр захиалаад аялсан км
тутамдаа урамшуулал аваарай
Дэлгэрэнгүй мэдээллийг 1800-4444 дугаар,
www.tapatrip.com сайт мөн чатаар холбогдож авах
боломжтой
Апликейшнээр захиалах: https://bit.ly/3n2nshi
Веб сайтаар захиалах: https://tapatrip.com/
Утсаар захиалах: 1800-4444
Таны аяллын зөвлөх #Tapatrip