
Монгол Улсын Засгийн Газраас 2023-2024 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан Тапатрип ХХК нь “Централ Экспресс Лайн” ХХК-тай хамтран Япон Улсад салбараа нээлээ.

Ингэснээр Япон Улсад амьдарч, ажиллаж буй 16.3 мянган иргэддээ онлайнаар нислэгийн тийз авах боломжийг олгож байна.
Энэ оны 10-р сарын 15-ны өдрийн байдлаар “Ковид-19” цар тахлын улмаас Япон Улсад амьдарч байгаа Монголчууд зөвхөн Японы Наритагийн шууд болон Солонгосын Инчоны дамжин нислэгээр л эх орондоо ирж байна.
МИАТ ТӨХК болон Аэро Монголиа ХХК-ууд ажлын өдөр бүр Япон Улс руу нислэг үйлдэж, ойролцоогоор жилд 37 мянга гаруй зорчигчид тээвэрлэх хүчин чадалтай юм.
Харин энэ оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Япон Улсаас ирэх жуулчдын тоог 100 мянгад хүргэхийг Монгол Улсын ЗГ-аас зорьж байна. Энэхүү ажлын хүрээнд Japan Airlines /JAL/ авиа компанид 7 хоногт 3 удаа Монгол Улс руу шууд нислэг үйлдэх хүсэлтийг тавиад байна. Тус авиа компани нь 218 онгоцтой, дийлэнх нь 300-аас дээш суудалтай “Бойнг-777” загварын онгоц юм. Энэхүү санал хэрэгжиж эхэлснээр шууд нислэгээр 50-60 мянга, дамжин нислэгээр 30-40 мянган зорчигчид Монгол Улсад ирэх боломжтой гэсэн тооцоо гарч байна.

Сүүлийн жилүүдэд Япон Улсаас Монгол Улс руу ирэх нислэгийн тийзийг МИАТ ТӨХК, Аэро Монголиа ХХК, Эйр Транс ХХК-ийн Япон дахь салбараас уламжлалт шугамаар борлуулалдаг.
МИАТ ТӨХК- ийн нислэгийн тийзийг www.miat.com вэбсайтаар онлайнаар авах боломжтой. Мөн Япон Улсад нислэгийн тийзний хэд хэдэн компаниуд байдаг бөгөөд мөн борлуулалтын үйл ажиллагаа давхар эрхэлдэг.
Харин 2021 оны 7-р сараас эхлэн Tapatrip.com аяллын нэгдсэн үйлчилгээний платформ ажиллаж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар Япон хэлийг оролцуулан 5 хэл дээр ажиллах вэбсайт, гар утасны аппликейшн нь Монгол Улс руу чиглэлтэй шууд болон дамжин нисэх бүх нислэгийн тийзийг нэг дороос онлайнаар захиалах боломжийг бүрдүүлсэн.
Түүнчлэн Монгол улс доторх автобус, галт тэрэг, нийтийн тээврийн үйлчилгээг нислэгтэй нэг дор нэгтгэсэн нь цаг хэмнэсэн, хялбар үйлчилгээ юм. Мөн өөрийн бүх үйлчилгээтэй холбогдсон нэгдсэн ТТС урамшууллын оноог хэрэглэгчдэдээ санал болгодог.
“Тапатрип” ХХК нь өөрийн гадаад дахь харилцагчдадаа тусламж, нэмэлт үйлчилгээг Facebook, Viber болон бусад бүх төрлийн сошиал сувгаар хүргэж байна. Үүнээс гадна “Централ Экспресс Лайн” ХХК-тай хамтран Японд Улсад 05068618777 дугаар ажиллуулж эхэллээ.
Дашрамд дурдахад “Централ Экспресс Лайн” ХХК нь “5th floor, Pearl building 8-15 Miyamae-cho, Kawasaki-ku” хаягт байршдаг бөгөөд Япон Улсад нислэгийн тийз, агаар болон газрын ачааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж, танил болсон томоохон компани юм.
Тус хоёр компани хамтран нислэгийн тийзний борлуулалт, борлуулалтын дараах үйлчилгээг хүргэж, эдгээр үйлчилгээг цахимд шилжүүлэхэд хамтран ажиллана. Мөн хоёр улсын хоорондох ачаа тээвэрт хамтрах бөгөөд хамгийн гол нь Япон Улсын зах зээлд Tapatrip.com аяллын нэгдсэн үйлчилгээг хүргэхэд түлхүү анхааран ажиллана.
Та андройд утастай бол ЭНД дарж, Iphone утастай бол ЭНД дарж Tapatrip аппликейшнийг татаарай.