
Авто тээврийн үндэсний төвөөс нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт байрлах Драгон авто вокзалыг нүүлгэн шилжүүлэхээр болж, нүүлгэлтийн ажил эхлээд байна.
Тодруулбал тус төвийг Сонгинохайрхан дүүргийн, Толгойтын 18-102 тоотод байрлах “Номин реалтор” ХХК буюу Номин агуулахын байр руу нүүлгэх юм.

Авто тээврийн үндэсний төв нь хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг 48 чиглэлд 58 аж ахуйн нэгж, байгууллагын 700 гаруй тээврийн хэрэгслээр зохион байгуулж, улсын хэмжээнд жилд дунджаар 1.5 сая зорчигч тээвэрлэдэг. Харин Сонгинохайрхан зорчигч тээврийн төв буюу Драгон авто вокзал нь нийт үйлчилгээний 80 орчим хувийг гүйцэтгэж, 36 чиглэлд зорчигч тээвэрлэдэг аж.