
Онлайн аяллын платформыг цогцоор нь хөгжүүлэгч Tapatrip.com болон “Улаанбаатар смарт карт” ХХК-иуд хамтран нийтийн тээврийн Umoney картыг Tapatrip.com аппликейшн ашиглан онлайнаар цэнэглэх үйлчилгээг нэвтрүүллээ.
Ингэснээр иргэд гар утсаараа хүссэн газраасаа Umoney картаа цэнэглэж, цагаа хэмнэх боломжтой боллоо. Үүний тулд та гар утсандаа Tapatrip аппликейшн татаад л болоо...
Картаа “Tapatrip.com” аппликейшнаар цэнэглэхийн давуу талууд:

Орчин цагт иргэд завгүй амьдралын хэв маягт баригдаж, ямар нэг үйлчилгээ авахын тулд оочерлох, биечлэн очих, хэвлэмэл бичиг, баримтууд, бэлэн мөнгө зэргийг авч явахаас татгалздаг болсон. Тэгвэл дээрх байгууллагууд энэхүү хэрэгцээг соргогоор мэдэрч, иргэдийн өдөр тутамдаа хэрэглэдэг нийтийн тээврийн картыг Tapatrip.com апп-аар цэнэглэх үйлчилгээг нэвтрүүлжээ.
Судалгаагаар өдөрт 400 мянга гаруй зорчигч Umoney картыг ашигладаг. Тэгвэл тэдгээр зорчигчдод картаа онлайнаар цэнэглэх бас нэгэн шинэ боломж нэмэгдлээ.
Мөн манай улсад аялахаар ирж буй гадаадын жуулчдын хувьд нийтийн тээврээр хэрхэн, яаж үйлчлүүлэхээ мэддэггүй. Тэгвэл онгоцноос буух үедээ картаа авч, Тапатрип апп-аар цэнэглээд аялах хугацаандаа ашиглах шийдлийг санал болгож байна.
Та бүхэн энэхүү үйлчилгээтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авах, санал хүсэлт гаргах бол 1800 4444 дугаарт, www.tapatrip.com вэбсайтаар холбогдоорой.
Аппликейшн татах:
Автобусны картаа онлайнаар цэнэглэх боломжууд нэмэгдсээр ...