
Tapa апп өнөөдөр 1 сая гаруй хэрэглэгчтэй болж, аялал, тээвэр, зорчихтой холбоотой 17 төрлийн үйлчилгээг нэг дорос авах боломжийг хэрэглэгчдэдээ бүрдүүлээд байна.
Бид зөвхөн зорчих үйлчилгээ үзүүлэх бус, хэрэглэгчдийн өдөр тутмын хэрэглээг улам баяжуулах энтертайнмент төрлийн үйлчилгээг хөгжүүлэх зорилго тавин ажиллаж байна. Энэ хүрээнд Үндэсний их баяр наадмын өмнөхөн буюу 2026 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Tapa Quiz үйлчилгээгээ албан ёсоор танилцууллаа. Тэр бол АХА тэмцээн. АХА тэмцээнийг гар утсанд авчирлаа.
Монголчууд АХА тэмцээнийг сайн мэднэ. Телевиз, сошиал сувгаар гардаг энэхүү тэмцээнийг үзэх бүртээ “Би байсан бол зөв хариулах байсан” гэж бодож байсан удаа танд бий юу?
Гэвч бодит байдал дээр АХА тэмцээн нь цөөн оролцогчтой, тодорхой цагт аль нэг газар зохион байгуулагддаг бөгөөд ихэнх хүмүүс зөвхөн үзэгчийн байр сууринд байдаг.
Tapa Quiz нь энэ ойлголтыг шинэ түвшинд хүргэж байна. Одоо хүн бүр хүссэн үедээ, хүссэн газраасаа гар утсаараа мэдлэгээ сорих боломжтой боллоо.
Үнэн хэрэгтээ зөвхөн мэдлэг биш, хурдыг ч бас сорьдог.
Tapa Quiz-ийн онцлог нь асуулт бүрийг ердөө 5 секундын дотор хариулах шаардлагатай. Тиймээс зөвхөн мэдлэг хангалтгүй. Түргэн сэтгэх, богино хугацаанд зөв шийдвэр гаргах чадвар мөн чухал болдог.
АХА тэмцээний асуултыг хүн боловсруулдаг бол бидний хувьд хиймэл оюун ухаан асуултын санг баяжуулж байна.
Tapa Quiz-ийн асуултуудыг хиймэл оюун ухааны тусламжтайгаар төрөл бүрийн эх сурвалжаас боловсруулан, байнга шинэчилж байна. Түүх, газарзүй, спорт, кино, шинжлэх ухаан, технологи болон өдөр тутмын мэдлэгийн олон сэдвийг хамарсан асуултууд тогтмол нэмэгддэг.
Зөв хариулт бүр мөнгөн урамшуулалтай.
Tapa Quiz нь зөвхөн мэдлэг сорих тоглоом биш. Зөв хариулсан хэрэглэгчид мөнгөн урамшуулал авах боломжтой бөгөөд өдөр тутмын болон долоо хоногийн тэмцээнд өндөр оноо авсан хэрэглэгчид мөнгөн шагналын эзэн болдог. Өдөр бүр шинэ ялагч тодорч, шагналууд хэрэглэгчийн дансанд шууд шилждэг.
Хэн ч, хаанаас ч оролцож болно.
• Гар утсаа нээгээд шууд тоглоно.
• Өөрийн хурдаар мэдлэгээ сорьно.
• Найз нөхөд, гэр бүл, хамт олонтойгоо өрсөлдөнө.
• 24 цагийн турш хүссэн үедээ оролцоно.
Бид цаашид асуултын сан, тэмцээний төрөл, шагналын системээ улам хөгжүүлж, Монголын хамгийн сонирхолтой мэдлэгийн платформыг бүтээх зорилготой ажиллаж байна.
Tapa Quiz бол зөвхөн тоглоом биш. Энэ бол мэдлэгээ сорих, өөрийгөө хөгжүүлэх, өрсөлдөөнөөс урам зориг авах шинэ орчин юм.
Tapa апп -ны хамт олон өдөр бүр 10 ялагчаа тодруулж, мөнгөн урамшууллыг шилжүүдэг ба энэ тухайгаа мэдээлэл, зурган болгон нээлттэйгээр https://www.facebook.com/tapaPlatform пэйж дээрээ байршуулж байна. Урамшуулал болгон шилжүүлсэн мөнгөн дүн 7 сарын 8 -аас 8 сарын 5 -ны хугацаанд 14 саяд / 14,317,540 / хүрээд байна.
Та ч бас өнөөдөр Tapa апп руу нэвтэрч Tapa Quiz-ээ туршаад үзээрэй!