
Tapa нь 2023 онд хусдаг сугалаа (Scratch Card)-г үйлчилгээндээ нэвтрүүлсэн бөгөөд хэрэглэгчид өдөр тутмын Facebook лайваар азаа үзэх, эсвэл орон даяар байрлах Монгол Шуудангийн салбаруудаас сугалаагаа худалдан авдаг.

Харин онлайн сугалаа нэвтэрснээр хэрэглэгчид Tapa аппликэйшнээр дамжуулан хаанаас ч, хүссэн үедээ сугалаанд оролцох боломжтой болж байна.Мөн онлайн хэлбэрийн онцлог нь тохирол, азтан шалгаруулах үйл явцыг илүү нээлттэй, ил тод байдлаар зохион байгуулах боломжийг бүрдүүлж байгаа юм.
1. Хусаад Хож
Tapa-н хусдаг сугалаа нь 2,000₮, 5,000₮, 10,000₮, 20,000₮, 50,000₮ гэсэн сонголттой.Сугалааны үнийн дүнгээс хамааран 2,000₮-өөс 1 тэрбум₮ хүртэлх хонжвортой.
Хусдаг сугалааны хонжвор болон тохирлын дугааруудыг олон тооны хэвлэмэл сугалаанд урьдчилан төлөвлөж, тогтоосон стандартын дагуу хуваарилан байршуулдаг. Тиймээс нийт сугалааны тоо хэмжээтэй харьцуулахад олон тооны хонжворын боломж бүрддэг онцлогтой.

2. Онлайн сугалаа
Онлайн сугалаа нь тодорхой зорилго, хонжворын сантай байдгаараа хэвлэмэл сугалаанаас ялгаатай. Тухайлбал, автомашин, гадаад аялал зэрэг тодорхой хэрэгцээ, сонирхолд чиглэсэн хонжворыг санал болгож, ижил зорилготой оролцогчдоос азтаныг тодруулах зарчмаар зохион байгуулагдана.
Ингэснээр хэрэглэгчид зөвхөн азаа сорихоос гадна өөрийн хүсэж буй хонжворын төрөлд чиглэсэн сугалаанд оролцох боломжтой болж байна.
Tapa апп нь онлайн сугалааг Сангийн яамнаас олгодог эд мөнгөний хонжворт сугалааны зөвшөөрөл, холбогдох хууль, журмын хүрээнд зохион байгуулах бөгөөд хэрэглэгчдэд ил тод, ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар хүргэхийг зорьж байна.
Азтан хэн ч байж болно
Сугалааны азтан бол ямар нэгэн онцгой шалгуураар бус, азаа сорих шийдвэр гарган оролцсон энгийн нэгэн хэрэглэгч юм.
Tapa-ийн онлайн сугалаа ийнхүү нэвтэрснээр хэрэглэгчид хүссэн үедээ, хаанаас ч азаа сорих боломжтой болж, сугалааны сонголт болон оролцох хэлбэр улам бүр өргөжиж байна.
Азтан бол азаа үзэхээр үйлдэл хийсэн энгийн нэгэн байдаг.