
Хэрхэн Японы электрон визийг мэдүүлэх вэ?
Японы eVisa систем нь 2023 оны 03 сарын 27-ны өдрөөс эхлэн Монголд хэрэгжиж байгаа систем юм. Ямар хүн мэдүүлж болох, хэрхэн мэдүүлэх талаар мэдээлэл хүргэе. Japan eVisa системрүү зочлохыг хүсвэл энд дарна уу.
Хэн мэдүүлэх боломжтой вэ?
Хэрхэн Japan eVisa систем дээр хэрэглэгч үүсгэх вэ?
Онлайнаар виз мэдүүлэхийн тулд та системд бүртгэлтэй байх шаардлагатай. Хэрвээ бүртгэлтэй бол та өөрийн е-майл хаяг болон нууц үгээ ашиглан нэвтрэхэд хангалттай.
Бүртгэлгүй хэрэглэгчид бүртгэл үүсгэхэд шаардлагатай мэдээллүүд:
Дээрх мэдээллүүдийг оруулан “Check” товчийг дарахад таны бүртгүүлсэн е-майл хаягруу баталгаажуулах холбоос ирэх болно. Холбоос дээр дарж нууц үгээ үүсгэснээр таны бүртгэл баталгаажна. Ингээд та системрүү нэвтрэх боломжтой болно.
Хэрхэн визний мэдүүлгийг бөглөх вэ?
Japan eVisa системд нэвтэрсний дараа доорх хуудас харагдах болно. “New registration” гэсэн хөх өнгийн товчийг дарснаар та өөрийн мэдээллүүдээ оруулах хуудас нээгдэнэ.

Бөглөж эхлэхээс өмнө хэрэгцээтээ бүх мэдээлэл бичиг баримтуудаа бэлдэж ойртуулсан байвал хэрэгтэй.
Бөглөхөөс өмнө бөглөх зүйлсийн жагсаалт:
Дэлгэрэнгүй тайлбарыг энэ холбоосоор шалгана уу.
Визний мэдүүлэг бөглөх нийт 7 алхамтай.
Алхам 1. Виз мэдүүлэхийн өмнө шаардлагатай танилцан, зөвшөөрөх шаардлагатай.
Алхам 2. Суурь мэдээллүүдийг бөглөх
Энэ алхам дээр паспортийн мэдээлэл болон чээж зургаа оруулна. Мөн гэрлэлтийн статус, ажлаа бөглөнө. “Former family name”, “Former given name” гэсэн талбарууд дээр “-”, “Former and/or other nationalities or citizenship” гэсэн талбар дээр “none”-г сонгоно.
Алхам 3. Аяллын мэдээллийг бөглөнө. Нисэх өдөр нислэгийн дугаар, байрших газар гэх мэт.
Нисэх өдөр \Scheduled Date Of Entry Into Japan\ : Таны форм бөглөж байгаа өдрөөс 14-н долоо хоногийн дотор байх ёстой.
Алхам 4. Хаяг. Оршин суугаа хаяг болон холбоо барих мэдээллийг бөглөнө. Мөн таны ажил олгогч\эсвэл сургууль\-н нэр, утас, хаяг шаардлагатай.
Алхам 5. Асуулга. Виз мэдүүлэхтэй холбоотой хувийн мэдээллийг тийм үгүй хариултаас сонгох асуулгыг бөглөнө.
Алхам 6. Материалуудыг системд оруулна. Нислэгийн мэдээлэл, аяллын төлөвлөгөө, санхүүгийн материал бүгд файлаар байх шаардлагатай.
Алхам 7. Оруулсан мэдээллүүдийн зөв эсэхийг шалган хадгална.
Хэрхэн визний мэдүүлгээ илгээх вэ?
Бүх мэдээллээ бөглөн хадгалсны дараа, илгээх дутуу үлдсэн байгаа.
Илгээхийн тулд “Visa Application List” гэсэн хэсгээс өөрийн бөглөсөн мэдүүлгийг сонгон баруун доод буланд байрлах “Submit” гэсэн улаан товчийг дарна. Гарж ирсэн хуудас дээрх “Confirm” гэсэн улбар шар товчийг дарна. Үүний дараа гарж ирсэн сануулгууд дээр “ok” гэсэн товчийг дарснаар таны мэдүүлэг илгээгдэнэ.
Визийн олголт
Таны визний хариу таны е-майл хаягт очино.
Виз олголтын хугацаа, төлбөр болон бусад мэдээллийг эндээс шалгана уу.
Визны мэдүүлэг бөглөх заавар англи хэл дээр эндээс авна уу.