Спрингc Эйрлайнс дамжин нислэг
Шанхай хотод чөлөөт шопинг хийж, Пүкет аралд хөтөлбөртэй амрах 8 өдрийн хос аялал таныг хүлээж байна!
Энэхүү уян хатан аяллаар та Spring Airlines авиа компанийн нислэгээр дамжин өнгөрөхдөө Азийн хамгийн том санхүү, соёлын төв болох Шанхай хотод 2 шөнийг огт хөтөлбөргүйгээр, өөрийн дураар шопинг хийж, сонирхолтой газруудаар зугаалж өнгөрүүлэх боломжтой. Харин үлдсэн өдрүүдэд Тайландын алдарт диваажин Пүкет аралд тусгайлан бэлдсэн багц хөтөлбөрийн дагуу үзэсгэлэнт арлууд, завин аялал, түүх соёлын дурсгалт газруудаар аялан тухтай амрах болно. Нэг аяллаар мегаполис хотын бие даасан эрх чөлөө болон халуун орны арлын бэлэн хөтөлбөртэй тухлаг амралтыг зэрэг мэдрэхийг хүссэн хүмүүст хамгийн төгс сонголт юм
Зочид буудлуудийн мэдээлэл:
Пүкет-д: 1. Ramada by Wyndham Phuket Deevana
2. Patong Resort Hotel
3. The Nature Phuket
4. SUPICHA POOL ACCESS (эдгээрийн аль нэг нь)
Шанхайд: Shanghai Pudong Rezen Huating Hotel эсвэл ижил түвшний зочид буудал

Аяллын эхний өдөр бид таныг Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд товлосон цагт хүлээн авч, группээрээ цуглан нислэгийн бүртгэлээ хийлгэнэ. Ачаа тээшээ өгч, хил гаалийн шалгалтаар нэвтэрсний дараа БНХАУ-ын Шанхай хотыг зорин аялалдаа гарна.
УЛААНБААТАР – ШАНХАЙ
Улаанбаатараас Spring Airlines компанийн 9C7058 нислэгээр 13:00 цагт хөөрч, орон нутгийн цагаар 16:45 цагт Шанхай хотын Пудун олон улсын нисэх онгоцны буудалд (Shanghai Pudong International Airport) газардна.
ШАНХАЙ ХОТОД ТАВТАЙ МОРИЛ
Нисэх онгоцноос буусны дараа БНХАУ-ын хил, гаалийн шалгалтаар нэвтэрч, ачаа тээшээ хүлээн авна. Нисэх буудлын гарах хэсэгт орон нутгийн төлөөлөгч тосон авч, урьдчилан бэлтгэсэн унаагаар зочид буудалд хүргэж өгнө. Энэ өдөр Шанхай хотод аяллын тусгай хөтөлбөргүй бөгөөд дараагийн өдрийн нислэгт зориулсан дамжин өнгөрөх 1 шөнийн байрлалт байна.
Нислэг: 9C7058 — Улаанбаатар 13:00 → Шанхай 16:45
Үйлчилгээ: Пудун нисэх буудал → Зочид буудлын тосох, хүргэх үйлчилгээ
Байрлах: Шанхай хот, зочид буудал
Буудал: Shanghai Pudong Rezen Huating Hotel эсвэл ижил түвшин
Виз мэдүүлэх шаардлагагүй
Гэрээний нөхцөлийн дагуу