8 өдрийн хөтөлбөртэй МИАТ чартер нислэгтэй аялал
Вьетнамын үзэсгэлэнт далайн эргийн хот На Транг руу аялах 8 өдрийн аялалыг танилцуулж байна. Энэхүү аялал нь МИАТ компанийн шууд чартер нислэгээр зорчих тул ямар нэгэн дамжин суултгүй, цаг хугацаа хэмнэсэн маш тухтай байх болно. Наран шарлагын алтан элс, номин цэнхэр далай, VinWonders цэнгэлдэх хүрээлэн болон түүх соёлын дурсгалт газруудыг багтаасан баялаг хөтөлбөр таныг хүлээж байна. Амралт, зугаалгыг төгс хослуулсан энэхүү аялал нь гэр бүл, найз нөхдөөрөө мартагдашгүй дурсамж бүтээх шилдэг сонголт юм.
12 сарын 07 болон 02 сарын 08-ны аяллууд нь тус тус нэг талдаа дамжих нислэгтэй. (Бусад өдөр зарлагдсан аяллууд бүгд 2 талдаа шууд нислэгтэй)

Бид таныг Чингис Хаан нисэх онгоцны буудалд товлосон цагтаа хүлээж байна. Бүртгэлээ хийлгээд МИАТ компаний нислэгээр 22.55 цагт хөөрч мөнгөн хөлгийн жолоог На Транг хотын Кам Ран онгоцны буудалд 04. 05 цагт газардаж хилээр нэвтрээд замдаа өглөөний цайгаа уугаад зочид буудалдаа хүргүүлж амрана. Манай буудал нь мөнх ногоон модод, цагаан элс, бүлээн тунгалаг устай далайн эрэгт байрлах бөгөөд хоолны бүх үйлчилгээ багтсан All Inclusive Resort багцтай өдрүүдтэй бөгөөд дээрх өдрүүдэд өөрсдийн хүссэнээр Vinwonder паркт өөрсдийн хүссэнээр 3 хоногийг өнгөрүүлнэ.
хоолны үйлчилгээ: өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
зочид буудал: Nha Trang Marriott Resort & Spa, Hon Tre Island *****
Виз мэдүүлэх шаардлагагүй
Гэрээний нөхцөлийн дагуу