8 өдрийн хөтөлбөртэй, МИАТ шууд нислэгтэй аялал
Дэлхийн хамгийн сонирхолтой аялал жуулчлалын бүсүүдийн нэг болох Бангкок, Паттая хотуудаар аялах 8 өдрийн мартагдашгүй аялалдаа таныг урьж байна. МИАТ компанийн шууд нислэгээр цаг хугацаагаа хэмнэн, тав тухтай нисэж, Тайландын чамин соёл, түүхт сүм хийдүүд, орчин үеийн худалдааны төвүүд болон Паттая хотын алтан элс, цэнхэр тэнгисийн эрэгт алжаалаа тайлах төгс боломж юм. Бүх зүйлийг нарийн төлөвлөсөн энэхүү хөтөлбөртэй аялал нь танд болон таны гэр бүлд насан туршдаа дурсагдах нандин дурсамжийг бэлэглэх болно.
Нислэгийн мэдээлэл:
Улаанбаатар – Бангкок: OM701 UBNBKK 08:45-13:45
Бангкок – Улаанбаатар: OM702 BKKUBN 15:15-22:25

Бид таныг Чингис Хаан нисэх онгоцны буудалд товлосон цагтаа хүлээж байна. Бүртгэлээ хийлгээд МИАТ компаний нислэгээр хөөрч мөнгөн хөлгийн жолоог Бангкокын нисэх онгоцны буудал руу зална. Бангкокын онгоцны буудал Суварнабумд газардаж хилээр нэвтрээд зочид буудалдаа хүргүүлнэ. Дараа нь оройн хоолоо идээд амарна. Энэ өдөр та буудлынхаа ойр орчмыг танилцаж, ойрхон газруудаар зугаалж болно. Мөн мөнгө солиулах, шорт зэрэг хэрэгцээтэй зүйлсээ худалдаж авах боломжтой. Зочид буудал доороо худалдааны төвтэй.
хоол: оройн хоол
зочид буудал 5 одтой: The Bazaar Hotel Bangkok
Виз мэдүүлэх шаардлагагүй
Гэрээний нөхцөлийн дагуу