Зочид буудал сонголттой
Үзэсгэлэнт далай эрэг, түүх соёлын гайхамшиг хосолсон Вьетнам улсын хамгийн алдартай аяллын бүс болох Дананг хотын 8 өдрийн мартагдашгүй аялалдаа таныг урьж байна. Энэхүү аялал нь ямар нэгэн дамжин суултгүй, тав тухтай шууд нислэгтэй бөгөөд олон улсын стандартыг хангасан 4 одтой ROYAL LOTUS DANANG зочид буудал эсвэл WYNDHAM олон улсын сүлжээ 5 одтой зочид буудалд байрлан амрах тул танд эрч хүчтэй, амар амгалан амралтыг бэлэглэх болно.
8 өдрийн турш та Дананг хотын алдарт алтан гүүр (Ba Na Hills), эртний Хой Ан хотхон, цагаан элсэрхэг Ми Кхэ далайн эрэг зэрэг хамгийн шилдэг үзвэрүүдийг багтаасан цогц хөтөлбөрийн дагуу аялах болно. Гэр бүл, найз нөхөд, хайртай дотны хүмүүстэйгээ цагийг үр бүтээлтэй, тухтай өнгөрүүлэхийг хүссэн хэн бүхэнд зориулсан төгс сонголт байх болно.

06:00 – 11:00 Улаанбаатараас Дананг хот руу Хүннү Эйрийн онгоцоор шууд ниснэ. Нислэг эхлэхээс 3 цагийн өмнө ОУ нисэх буудал дээр ирсэн байна. Вьетнам улсын Дананг хотын нисэх буудалд буун хил гаалиар гаран ачаа тээшээ аваад хөтөчтэй уулзана. Зочид буудалд хүрч өрөөгөө хүлээн аваад амарна. Оройн товлосон цагтаа цугларан Хан голын эрэг дээр оройн хоолоо зооглоно.
виз шаардлагагүй
гэрээний нөхцөлийн дагуу