8 өдрийн хөтөлбөртэй VIET JET чартер нислэгтэй аялал
12 сарын 11 болон 02 сарын 12-ны аяллууд нь тус тус нэг талдаа дамжих нислэгтэй. (Бусад өдөр зарлагдсан аяллууд бүгд 2 талдаа шууд нислэгтэй)
Вьетнамын үзэсгэлэнт далайн эргийн хот На Транг руу аялах 8 өдрийн аялалыг танилцуулж байна. Энэхүү аялал нь VIET JET компанийн шууд чартер нислэгээр зорчих тул ямар нэгэн дамжин суултгүй, цаг хугацаа хэмнэсэн маш тухтай байх болно. Наран шарлагын алтан элс, номин цэнхэр далай, VinWonders цэнгэлдэх хүрээлэн болон түүх соёлын дурсгалт газруудыг багтаасан баялаг хөтөлбөр таныг хүлээж байна. Амралт, зугаалгыг төгс хослуулсан энэхүү аялал нь гэр бүл, найз нөхдөөрөө мартагдашгүй дурсамж бүтээх шилдэг сонголт юм.

Бид таныг Чингис Хаан нисэх онгоцны буудалд товлосон цагтаа хүлээж байна. Бүртгэлээ хийлгээд Виет жэт компаний нислэгээр 18:00 цагт хөөрч мөнгөн хөлгийн жолоог На Транг хотын Кам Ран онгоцны буудалд 00:00 цагт газардаж хилээр нэвтрээд ачаа бараагаа аваад дараа нь буудалруугаа хөдлөнө. Манай буудал нь мөнх ногоон модод, цагаан элс, бүлээн тунгалаг устай далайн эрэгт бөгөөд хотын төвд байрлалтай тул та бүхэн дэлгүүр хэсэх болон хоолны газрын хувьд санаа зовох хэрэггүй юм.
хоолны үйлчилгээ: Онгоцонд
зочид буудал: Citadines Bayfront Nha Trang *****
Виз мэдүүлэх шаардлагагүй
Гэрээний нөхцөлийн дагуу