Нао бао усан парк
Энэхүү 7 өдрийн БНХАУ-ын аялал нь амралт зугаалга болон танин мэдэхүйг хослуулсан хамгийн сонирхолтой маршрутуудын нэг юм. Аяллын явцад та Өвөр Монголын хамгийн орчин үеийн, үзэсгэлэнт хотууд болох Жининь, Хөх хот, Ордосоор аялах болно.
Энэхүү аяллын оргил хэсэг нь Азидаа томоохонд тооцогдох "Нао Бао" (Nao Bao) усан парк бөгөөд та энд гэр бүл, найз нөхдийн хамт бүтэн өдрийг мартагдашгүй, хөгжилтэй өнгөрүүлэх боломжтой. Мөн Ордос хотын алдарт Чингис хааны онгон, болон түүхийн дурсгалт газруудаар зочлон, Хятад улсын хөгжил цэцэглэлтийг ойроос мэдрэх болно.

Аялагчид өдрийн 16:00 цагт Улаанбаатар хотын төмөр замын өртөөнд цугларч, 16:50 цагт Улаанбаатар-Замын-Үүдийн чиглэлийн #276 галт тэргээр Замын-Үүд боомт руу явна. Энэ шөнө галт тэргэнд хононо.
хоол: энэ өдөр хоолны үйлчилгээ байхгүй
виз шаардлагагүй
гэрээний нөхцөлийн дагуу