6 өдрийн хөтөлбөртэй, МИАТ шууд нислэгтэй аялал
Бангкок: The Bazaar Hotel Bangkok *****
Паттая: Pattaya Modus Beachfront Resort *****
Улаанбаатар – Бангкок: OM701 UBNBKK 0845 1345
Бангкок – Улаанбаатар: OM702 BKKUBN 1515 2225
Дэлхийн хамгийн сонирхолтой аялал жуулчлалын бүсүүдийн нэг болох Бангкок, Паттая хотуудаар аялах 6 өдрийн мартагдашгүй аялалдаа таныг урьж байна. МИАТ компанийн шууд нислэгээр цаг хугацаагаа хэмнэн, тав тухтай нисэж, Тайландын чамин соёл, түүхт сүм хийдүүд, орчин үеийн худалдааны төвүүд болон Паттая хотын алтан элс, цэнхэр тэнгисийн эрэгт алжаалаа тайлах төгс боломж юм. Бүх зүйлийг нарийн төлөвлөсөн энэхүү хөтөлбөртэй аялал нь танд болон таны гэр бүлд насан туршдаа дурсагдах нандин дурсамжийг бэлэглэх болно.

Бид таныг Чингис Хаан нисэх онгоцны буудалд товлосон цагтаа хүлээж байна. Бүртгэлээ хийлгээд МИАТ компаний нислэгээр хөөрч, Бангкокын онгоцны буудал Суварнабумд газардан хилээр нэвтрээд, зочид буудалдаа хүргүүлнэ. Дараа нь бид оройн хоолоо идэхээр явна. Бид Ихэр цамхаг гэх алдартай ресторнд буффет хоол идээд буцаж буудалдаа хүргүүлэн амрана. Манай зочид буудал байрлал сайтай бөгөөд мөнгө солиулах, шорт зэрэг хэрэгцээтэй зүйлсээ худалдаж авах боломжтой. Зочид буудал доороо худалдааны төвтэй.
хоол: оройн хоол
зочид буудал 5 одтой: The Bazaar Hotel Bangkok
Виз мэдүүлэх шаардлагагүй
Гэрээний нөхцөлийн дагуу