
Монгол Улсын иргэд визгүй зорчих орнуудын жагсаалтыг Гадаад харилцааны яамны Консулын газраас танилцуулж байна.
2024 оны 12-р сарын эцсийн байдлаар энгийн гадаад пасспорттой Монгол Улсын иргэд 30 улсад, дипломат, албан паспорттой иргэд 65 улсад визгүй зорчиж байна. Гадаад харилцааны яамнаас 2024 онд бүх төрлийн пасспорттой иргэдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг Вьетнам, Мальдив, Парагвай улстай байгуулжээ.
Эдгээр мэдээлэл нь жил бүр өөрчлөгдөх магадлалтай тул сүүлийн үеийн индексийг шалгаж байхыг зөвлөж байна. 🌍
Таны аяллын зөвлөх Tapatrip