
Tapa 5 жилийн ойн хүрээнд 1 тэрбум төгрөгийн шагналын сантай “Тэрбумтай аялал” сугалаат хөтөлбөрөө танилцуулж байна. Хэрэглэгчид 50,000₮-өөр сугалааны эрх худалдан авч, цоо шинэ Nissan Patrol Y63 автомашин, орон сууц, аялал болон бусад олон шагналуудын эзэн болох боломжтой.

“Тэрбумтай аялал” сугалаат хөтөлбөрөөр хэрэглэгчид дараах шагналуудын эзэн болох боломжтой.
Нэг эрх нь 50,000₮. Цоо шинэ Nissan Patrol Y63 автомашины эзнийг 2026 оны 12-р сарын 29-нд тодруулна.
Өөрийн гэсэн орон сууцтай болох боломж. Орон сууцны эзнийг Цагаан сарын битүүний өдөр тодруулна.
Далайн эрэг, халуун орны байгальтай танилцах Пүкетийн аяллын шагналын эзнийг сар бүр нэг удаа тодруулна.
Солонгос улсаар аялах, дэлгүүр хэсэх, шинэ дурсамж бүтээх боломжийг нэмэх Сөүлийн хоёр талын нислэгийн тийз мөн шагналын санд багтжээ.
Долоо хоног бүрийн тохирлоор хусдаг сугалааны эрхийн шагналын боломжуудыг хүлээж байна.
“Тэрбумтай аялал”-д хэрхэн оролцох вэ?
Tapa хэрэглэгчдэдээ оролцох хэд хэдэн боломжийг санал болгож байна.
1. Tapa-аас нислэгийн тийз, зочид буудал, автобус болон галт тэрэгний тасалбар захиалах бүрд азын хүрдийг нэг удаа үнэгүй эргүүлэх боломжтой. Ингэснээр аяллын захиалгаа хийхийн зэрэгцээ нэмэлт зардалгүйгээр шагналын төлөө өрсөлдөнө.
2. Хүссэн шагналын сангаа сонгон эрх худалдан аваарай
3. Та өөрийн сонирхсон шагналын санг сонгон сугалааны эрхээ шууд худалдан авч болно. Төлбөрийг TapaPoint оноо, Tapa Wallet хэтэвч эсвэл картаар төлөх боломжтой.
4. Мөн эрхийг багцаар худалдан авбал хөнгөлөлт эдэлнэ.
3–4 эрх: 10%-ийн хөнгөлөлт
5 болон түүнээс дээш эрх: 20%-ийн хөнгөлөлт
Tapa-н 5 жилийн ойн баярыг хамтдаа тэмдэглэж, “Тэрбумтай аялал”-д нэгдээрэй!