
Korean Air компани АНУ-ын аялал жуулчлалын мэргэжлийн хэвлэл болох ‘Travel Weekly’-ээс зохион байгуулдаг ‘2026 Magellan Awards’-аас 8 шагнал хүртсэнээ энэ сарын 14-ний өдөр мэдэгдлээ. Korean Air авиа компани нь дараах 2 ангиллын 5 төрөлд хамгийн дээд шагнал болох Алт (Gold Award Winner)-ыг хүртсэн байна.
Үүний зэрэгцээ дараах 3 төрөлд Мөнгө (Silver Award Winner) шагнал хүртжээ.
Magellan Awards нь дэлхийн аялал жуулчлалын салбарыг бүхэлд нь хамран брэнд, үйлчилгээ, маркетинг, дизайн зэрэг чиглэлээр онцгой амжилт гаргасан аж ахуйн нэгж, байгууллагуудыг шалгаруулж шагнал гардуулдаг юм. Энэ оны шагналтнуудыг салбарын 17 мэргэжилтнээс бүрдсэн шүүгчдийн баг компани, байгууллагуудын 2025 онд гаргасан үр дүнг нарийн чанд шалгаж, тус тусын салбараар нь эцсийн шийдвэрийг гаргасан байна.

Korean Air авиа компанийн Инчон олон улсын нисэх онгоцны буудлаас эхлэн нэвтрүүлж буй нисэх буудлын лоунж нь зөвхөн хүлээлгийн хэсэг биш, харин "аяллын бас нэгэн зорчих цэг" хэмээн шинээр тодорхойлогдож, өндөр үнэлгээ авсан байна. Лоунжийн загварт Солонгосын гоо үзэсгэлэн, соёлын гүн ухааныг шингээж өгснөөр, БНСУ-ыг төлөөлөх үндэсний агаарын тээвэрлэгч компанийн нэр хүнд, зиндааг бүрэн илэрхийлсэн гэж үнэлэгджээ. Нэгдүгээр зэрэглэлийн лоунж нь хамгийн дээд зэргээр хувийн (private) үйлчилгээнд анхаарлаа хандуулдаг бол, Престиж (Бизнес) лоунж нь "Live Station" (шууд хоол бэлтгэх хэсэг), "Cooking Studio" (хоолны студи), "Рамён лайбрари" (бэлэн гоомонгийн сан) зэрэг олон төрлийн шинэлэг туршилтуудаараа уламжлалт нисэх буудлын лоунжийн талаарх хэвшмэл ойлголтыг эвдсэн байна. Мөн зорчигчдын тав тухыг дээд зэргээр хангахын тулд лоунжийн суудлыг урьдчилан захиалах үйлчилгээг ч үзүүлж байгаа юм.

Үүнээс гадна тус компанийн технологийн шинэлэг шийдлүүд нь бусад авиа компаниудаас ялгарах гол давуу тал болж чадсан байна. Korean Air компани нь "Дижитал нэгт (Digital-first)" чиглэлтэй авиа компани руу маш хурдтай шилжиж байгаа юм. Агаарын хөлгийн нислэгийн шатахууны удирдлагаас гадна урьдчилан сэргийлэх засвар үйлчилгээ, глобал ложистик, хиймэл оюун ухаанд суурилсан харилцагчийн ухаалаг төв (AICC) болон AI чатбот зэрэг олон салбарт тэргүүлэх технологиудыг амжилттай нэвтрүүлээд байна.

Агаарын хөлгийн нислэгийн үйл ажиллагаа болон онгоцны дотоод хэрэглэлд тогтвортой хөгжлийн (Sustainability) үзэл баримтлалыг шингээж, нийгмийн хариуцлагаа ухамсарлан ажиллаж байгаа нь мөн өндөр үнэлгээ авсан байна. Korean Air авиа компани нь өндөр бүтээмжтэй шинэ хөлгүүдийн нислэгийг нэмэгдүүлэх, эдийн засгийн хэмнэлттэй нислэгийн хурдыг оновчтой болгох зэрэг нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах олон төрлийн бодлогыг хэрэгжүүлсээр ирсэн. Үүний үр дүнд өнгөрсөн жил нислэгийн үйл ажиллагаанаас үүдэлтэй нүүрстөрөгчийн ялгарлыг өмнөх жилээс нь даруй 48.5 мянга гаруй тонноор бууруулж чаджээ. Онгоцны дотор ургамлын гаралтай түүхий эдээр хийсэн хоолны сав суулгыг шат дараатайгаар нэвтрүүлж байгаа бөгөөд хаягдал материалыг дахин боловсруулж (upcycling) нөөцийн эргэлтийг сайжруулахад идэвхтэй оролцож байна. Мөн компанийн удирдлага, ажилчид өөрсдийн биеэр мод тарьж ургуулдаг Монгол дахь "Korean Air-ийн төгөл" зэрэг дотоод, гадаадын нийгмийн сайн сайхны төлөөх ажлуудыг ч эрчимтэй өрнүүлж байна.
Korean Air авиа компани нь цаашид ч үйлчлүүлэгч төвтэй үйлчилгээгээ улам бэхжүүлж, технологийн шинэчлэлийг түүчээлэн, дэлхийн хэмжээний сүлжээ тээвэрлэгч (global network carrier) гэх нэр хүндээ баттай хадгалж үлдэх зорилт тавин ажиллаж байна.