
2027 онд аялагчдын сонголт “олон газар үзэх”-ээс “илүү үнэ цэнтэй аялал хийх” чиглэлд шилжих төлөвтэй байна. Сүүлийн үеийн аялал жуулчлалын судалгаануудын дүнгээс харахад аялагчид очих газрын тооноос илүү аяллын чанар, хувийн хэрэгцээ, амралт болон шинэ туршлагыг чухалчлах болжээ. Skyscanner 28,000 гаруй аялагчийн судалгаа болон аяллын хайлтын мэдээлэлд, Hilton 14,744 аялагчийг хамарсан судалгаанд тус тус үндэслэн 2027 оны аяллын гол чиг хандлагыг тодорхойлсон байна.
1. Digital Detox аялал
2027 онд хүмүүс “холбогдохгүй байх”-ыг аяллын нэг хэсэг гэж үзэх хандлага нэмэгдэнэ. Skyscanner үүнийг “Severance” буюу технологиос тасарч, илүү нам гүм, гүн мэдрэмжтэй аялал хийх тренд гэж тодорхойлжээ.

2. Wellness + Nature болон Digital Detox аялал
2027 онд хүмүүс “холбогдохгүй байх”-ыг аяллын нэг хэсэг гэж үзэх хандлага нэмэгдэнэ. Skyscanner үүнийг “Severance” буюу технологиос тасарч, илүү нам гүм, гүн мэдрэмжтэй аялал хийх тренд гэж тодорхойлжээ. Wellness аялал нь зөвхөн spa, массаж биш болж байна.
Hilton-ийн судалгаагаар 65% нь бие, мэдрэлийн системээ тайвшруулах аяллыг идэвхтэй хайдаг, 76% нь аялал гэртээ байхаас илүү сэтгэлзүй, бие махбодоо цэнэглэхэд тусалдаг гэж хариулжээ. Мөн 79% нь цэвэр агаар, байгаль орчныг аяллын үеэр амрахад чухал гэж үзсэн байна. Үүнд:

3. Longevity Travel
Эрүүл мэндтэй холбоотой аялал дараагийн шатанд орж байна. Зүгээр л “амрах” биш, “Аялж байхдаа эрүүл мэнддээ хөрөнгө оруулах” гэсэн ойлголт хүчтэй болж байна.
Жишээ:
2027 оны аяллын урьдчилсан трендүүдэд longevity болон wellness аялал онцгой байр суурь эзэлж байна.
4. Micro Travel — богино аяллын эрин
Хүмүүс жилд нэг удаа 2–3 долоо хоног амрахаас илүү 3–4 хоногийн богино аяллыг олон удаа хийх хандлагатай болж байна.
Hilton-ийн судалгаагаар 67% нь богино хугацаанд олон зүйл үзэх боломжтой аяллыг сонирхож, 63% нь олон зүйлд хүрэхэд хялбар төвийн байршлыг илүүд үздэг.
5. “Үнэ цэнтэй аялал” — Value Travel
2027 онд аялагчид “хаашаа явах вэ?”-ээс өмнө “хаашаа явах нь хамгийн ашигтай вэ?” гэж бодох болно.
Skyscanner-ийн судалгаанд аялагчдын ойролцоогоор 70% нь валютын ханшийг destination сонгохдоо харгалздаг гэжээ. Мөн ханшийн улмаас өөр destination сонгож байсан хүмүүсийн хувь залуу аялагчдын дунд илүү өндөр байна.
Тиймээс:
“Хямд аялал” → “мөнгөө хамгийн зөв зарцуулсан аялал”гэсэн ойлголт руу шилжинэ.
6. Undertourism
Paris, Bali, Tokyo зэрэг хэт алдартай газруудаас гадна хүмүүс илүү тайван, бага танигдсан destination хайна.
Жишээ нь Skyscanner-ийн 2027 мэдээлэлд:
зэрэг газруудын сонирхол нэмэгдэж байгааг дурдсан байна. Kyrgyzstan-ийн хайлт 877%-иар өссөн гэж мэдээлжээ.

7. AI аяллын төлөвлөгч
AI аяллын төлөвлөлт улам бүр хэвийн хэрэглээ болно.
2027 он гэхэд дэлхийн аяллын нийт захиалгын ойролцоогоор 2/3 нь online сувгаар хийгдэх төлөвтэй байна. Аялагчдын дижитал хэрэглээ ийнхүү нэмэгдэхийн хэрээр аяллаа нэг дороос төлөвлөж, мэдээлэл авч, захиалах боломжийг санал болгодог платформуудын хэрэгцээ мөн өсөх хандлагатай. Тиймээс нислэг, зочид буудал, даатгал, дата Исим зэрэг аялалд хэрэгтэй бүх үйлчилгээг нэг дороос захиалах нь таны аяллыг илүү хялбар, илүү тав тухтай байлгах болно.