
Аялах жуулчны урсгал эрчимтэй нэмэгдсэн энэ үед харилцагчдадаа илүү их хөнгөлөлт урамшуулал олгох зорилгоор ХХБ, TAPATRIP аяллын компанитай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Цахим хэлбэрээр аяллын бүх төрлийн үйлчилгээг банкны бүтээгдэхүүн, үйлчилгээтэй хослуулсан аяллын санхүүгийн найдвартай үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх зорилгоор энэхүү хамтын ажиллагааг эхлүүлж байна.
Хамтын ажиллагааны санамж бичигт “Худалдаа, Хөгжлийн Банк”-ны Иргэдийн банкны Газрын захирал Э.Шинэбаяр, “Тапатрип Эжэнси” компанийн хамтран үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал З.Батгэрэл нар гарын үсэг зуран баталгаажууллаа.
TDB нь аялагч харилцагчдадаа зориулан тэдний аяллыг илүү сонирхолтой болгох зорилгоор гаднын орнуудад аялангаа ашиглах боломжит улирал тутам шинэчлэгддэг “Britto Tour” урамшууллын хөтөлбөрийг санал болгодог. Тус хамтын ажиллагааны хүрээнд, “Тапатрип” платформ үнэнч хэрэглэгчдэдээ Монголд тэргүүлэх худалдаа, үйлчилгээний 150 гаруй байгууллагаас буцаан олголт олгодог Britto Visa төлбөрийн картыг хөнгөлөлттэй үнээр санал болгон дэмжин ажиллахаа илэрхийлэв.
TAPATRIP нь аяллын цогц үйлчилгээг цахим хэлбэрээр өөрийн төрөлх хэлнээс гадна олон улсын таван хэлээр санал болгодог Монголын анхны платформ юм. Тус компанийг сонгосноор нислэг, галт тэрэг, хот хоорондын автобусны тасалбар болон зочид буудал, аялал захиалгын үйлчилгээг гар утаснаасаа л хурдан, хялбар аргаар авч болно.

Энэ мэдээг ҮЗЭХ
Апп татах: https://bit.ly/3n2nshi
Холбоо барих: 1800-4444
Таны аяллын зөвлөх Тапатрип