
Японы аяллын виз: Хэрхэн зөв, хурдан мэдүүлэх вэ?
Японы визийн хугацаа ихэвчлэн хүсэлт дутуу, материал буруу бүрдсэнээс болж удаашрдаг. Энэ нийтлэлд Японд аялах визийг ямар нөхцөлөөр авах, ямар материал бүрдүүлэх, мөн алдаагүй хурдан мэдүүлэхийн тулд юуг анхаарахыг товч хүргэж байна.
Хэнд, ямар виз хэрэгтэй вэ?
Аяллын зорилгоор нэг удаагийн богино хугацааны виз мэдүүлнэ. Хүсэлтээ дараах хугацаагаар гаргаж болно:
Японд ойр ойрхон явдаг бол шалгуур хангасан тохиолдолд 1, 3, 5 жилийн хүчинтэй олон удаагийн виз мэдүүлэх боломжтой. Нэг удаад 15 эсвэл 30 хоног, жилд нийт 180 хоног хүртэл байна.

Цахим виз (eVISA)
Зөвхөн аяллын зорилгоор нэг удаагийн виз авах бол цахимаар мэдүүлэх боломжтой. Виз мэдүүлгийн төвд очих шаардлагагүй.
Цахимаар мэдүүлэх нөхцөл:
Анхаар: Эдгээр тохиолдолд "аялал" гэж тооцогдохгүй.
Энэ тохиолдолд цахим мэдүүлэг цуцлагдаж, дахин эхлэхэд цаг алдна. Тиймээс шууд VFS Global төвөөр мэдүүлээрэй.
Албан ёсны систем: www.evisa.mofa.go.jp
Төстэй хуурамч сайтууд байдаг тул хаягаа сайн шалгаарай. Цахим мэдүүлгийн дарааллыг Японы ЭСЯ-ны сайтаас урьдчилан уншихыг зөвлөж байна.
VFS Global төв
Бизнес, төрөл садан зочлох зорилгоор эсвэл олон удаагийн нэвтрэх виз авах бол Японы ЭСЯ-ны итгэмжлэгдсэн цорын ганц төв VFS Global-д өөрийн биеэр очиж мэдүүлнэ.
Аяллын визэд бүрдүүлэх материал
Материалыг монгол, англи эсвэл япон хэлээр хүлээн авна.

Хурдан, алдаагүй мэдүүлэх 7 зөвлөгөө
1. Эрт мэдүүл.
Шийдвэрлэх хугацаа хамгийн багадаа ажлын 5 өдөр. Зарим тохиолдолд хэдэн долоо хоног болдог. Яаралтай виз зөвхөн хүмүүнлэгийн чанартай тохиолдолд олгогддог.
2. Материалаа нэг дор бүрэн бүрдүүл.
Дутуу материалтай мэдүүлгийг хүлээж авдаггүй. Нэмэлт материал шаардвал хүлээх хугацаа уртасна.
3. Банкны хуулгаа сүүлд нь гаргуул.
Банкны хуулга, тодорхойлолт зөвхөн 7 хоног хүчинтэй. Бусад материал 3 долоо хоног хүчинтэй.
4. Данс руугаа гэнэт их мөнгө бүү хий.
Виз мэдүүлэхийн өмнө их хэмжээний орлого хийсэн бол санхүүгийн чадамжгүйд тооцдог.
5. Аяллын хөтөлбөрөө тодорхой бич.
Нислэгийн дугаар, цаг, нисэх буудал, байрлах зочид буудлын нэр, хаяг, утсыг заавал оруул. Дутуу бол нэмэлт материал шаардана.
6. Өмнөх визүүдээ хавсарга.
Японд эсвэл G7 оронд зорчиж байсан бол визийн хуулбар, хилийн тамга дарсан хуудсаа хавсаргаарай.
7. Албан бус зуучаар бүү дамжуул.
Нийгмийн сүлжээн дэх виз үйлчилгээний газруудтай ЭСЯ болон VFS хамтран ажилладаггүй. Албан бус газраар үйлчлүүлсэн нь тогтоогдвол мэдүүлэг татгалзагдаж болно.
Танд аль нь тохирох вэ?
Анхааруулга:
Виз, хил нэвтрэх нөхцөл болон хураамж өөрчлөгдөх боломжтой. Захиалга, аяллын төлөвлөгөөгөө баталгаажуулахаас өмнө тухайн улсын албан ёсны виз, цагаачлалын сайтаас хамгийн сүүлийн мэдээллийг шалгаарай.
Мэдээллийг нийтэлсэн огноо: 2026.09.29
