
Хариуг нь Google хэлж өгнө.
Амралт, ямар нэгэн урт хугацааны баяр ёслолыг тохиолдуулан хаа нэг тийшээ гэр бүл, найз нөхдөөрөө аялах нь дэлхийн бүхий л оронд байдаг үзэгдэл. Харин монголчуудын дунд энэ соёл сүүлийн жилүүдэд эрчимтэй дэлгэрч буй. Ялангуяа сүүлийн жилүүдэд өвлийн улиралд утаа, агаарын бохирдлын эд үеэр гаднын орныг зорих иргэдийн тоо жил тутам даруй 10-20% өсжээ.

Энэ нь Google өвлийн амралтынхаа нислэгийн тийзийг одоо захиалсан нь дээр үү, эсвэл түр азнах уу? гэдгийг танд хэлж өгөх юм. “Google Flights” үйлчилгээний шинээр танилцуулсан “захиалга хамгийн хямд байх үе” функц нь тодорхой чиглэл дэх нислэгийн үнэ хямдрах үе хэзээ тохиох тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгдөг аж. Ямартай ч сүүлийн үеийн трэндээс харвал өвлийн аяллын тийзээ эрт авах тусам ашигтай болох нь харагдаж байна.
“Google Flights”-н танилцуулсан шинэ функцийн мэдээлж байгаагаар 12-р сарын сүүлээр, шинэ жил дөхүүлж аяллаа төлөвлөсөн бол багадаа 72 хоногийн өмнө тийзээ захиалбал хамгийн хямд тусахаар байгаа аж. Тухайлбал, та 12-р сарын 21-нд ниснэ гэвэл эртдээ 10-р сарын 7-нд тийзээ захиалах хэрэгтэй гэжээ.