
Аялалд гарахаасаа өмнө та хоёр төрлийн асуулт л өөрөөсөө асуудаг байх. Хаашаа явах уу? Яаж явах уу? Гэвч аяллын явцад олон төрлийн эрсдэлийг тооцож, зардлаа тооцох шаардлага гардаг. Зардлууд дунд заавал багтах ёстой зүйл бол аяллын даатгал юм.
Яагаад даатгал хийлгэх хэрэгтэй вэ?
Бүх төрлийн гэнэтийн осол даатгалд хамрагддаг.
Та аяллын даатгалгүй тохиолдолд дээрх осол гэмтлийн төлбөр, тээвэрлэлт гэх мэт зардал бүгд таниас гардаг. Осол гэмтлийн зэрэглэлээс хамаарч зардал харилцан адилгүй ч маш их хэмжээний санхүүгийн дарамт болдог билээ
Аяллын явцад тодорхой газар, тодорхой цагт болсон гэнэтийн, урьдчилж таамаглаагүй үйл явдлын улмаас учирч болох эрсдэлээс хамгаалах даатгал юм. Энэхүү даатгалын үйлчилгээнд гадаадад аялах болон богино хугацаатай албан ажилд явж буй бүх насны хүмүүс даатгуулах боломжтой.
Хамрах хүрээ:
- Гэнэтийн осол
- Бичиг баримт гээгдүүлэх
- Ачаа тээш хоцрох, алдагдах
- Яаралтай тусламжийн үйлчилгээ
- Нислэг саатах, хоцрох
Аялахдаа даатгуулж хэвшицгээе!
Учирч болзошгүй гэнэтийн эрсдэлээс сэргийлж, аяллаа даатгуулан сэтгэл амар, ая тухтай аялаарай!
Утсаар захиалах: 1800 4444, 7515 4444