
Туркийн Истанбул хотод жил бүр зохион байгуулагддаг Узакрота аялал жуулчлалын дээд хэмжээний уулзалтанд Монгол улсаа төлөөлж Тапатрип ХХК нь Дэлхийн шилдэгүүд болох FlyHUB, Hotelrunner, Paximum, Travelcome, Bookworld гэх мэт 82 компаниудтай өрсөлдөж 2022 оны хамгийн өндөр өсөлттэй /Scale-up/ олон улсын аялал жуулчлалын технологийн компаниар шалгарлаа.

Узакрота Аялал жуулчлалын дээд хэмжээний уулзалт нь онлайн аялал жуулчлалын агентлагууд, агаарын тээврийн компаниуд, зочид буудал, аялал жуулчлалын агентлагууд, аялал жуулчлалын технологийн гарааны бизнес эрхлэгчид, зочлох үйлчилгээний хөрөнгө оруулагчид, венчур хөрөнгө оруулагчид, технологийн компаниуд, түгээлтийн технологийн компаниудын хамгийн том хурал, хэлэлцүүлгийн нэг юм. Энэхүү дээд хэмжээний уулзалт нь хамгийн нөлөө бүхий арга хэмжээний нэгт тооцогддог бөгөөд дэлхийн өнцөг булан бүрт байгаа аялал жуулчлалын салбарын хамгийн тод оюун ухаан, мэргэжилтнүүдтэй томоохон компаниудыг холбох талбар болдгоороо онцлогтой.

Монголоос анх удаа Тапатрип ХХК энэ жилийн уулзалтад оролцож компаниа олон улсын талбарт танилцуулхын хажуугаар Үүсгэн байгуулагч З.Батгэрэл үндсэн болон салбар хэлэлцүүлгүүдэд панелистаар оролцож аялал жуулчлалын салбарт шинээр нэвтрүүлээд буй блокчэйнд суурилсан урамшууллын хөтөлбөрөө танилцуулсан нь энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудын сонирхолыг ихээр татаж байлаа.

Энэ удаагийн арга хэмжээнд Их Британи, Балкан, Европ, Ойрхи Дорнодын аялал жуулчлалын салбарын 10,000 мэргэжилтэн, 200 илтгэгч оролцсон бөгөөд 7 сэдэвчилсэн зааланд хэлэлцүүлгүүд зохион байгуулагдаж шилдэгийн шилдэгүүдийн тодруулсан юм.

Дээрх томоохон арга хэмжээнд Тапатрип оролцож шилдгүүдийн нэгээр шалгаснаараа дэлхийд гарсан Монголын анхны юникорн компани болох үүд хаалга нээгдэж байна. Олон улсын томоохон төслүүдтэй хамтран ажиллахаар болсон бөгөөд тун удахгүй нэвтрүүлж хэрэглэгч харилцагч та бүхэнтэйгээ хамт Юникорн компани болно гэдэгт итгэлтэй байна.

Аяллын бүхий л хэрэгцээгээ Тапатрип-ээс сонгон үйлчлүүлдэг хэрэглэгч, харилцач та бүхэндээ баярлалаа. Таны аяллын зөвлөх Тапатрип.