
Canton Fair гэж юу вэ?
Хятад улсын Гуанжоу хотод жил бүрийн хавар, намар зохион байгуулагддаг Canton Fair буюу Хятадын импорт, экспортын үзэсгэлэн нь олон улсын худалдааны хамгийн томоохон арга хэмжээнүүдийн нэг юм. 1957 оноос эхлэлтэй тус үзэсгэлэн нь үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч, импортлогч, бизнес эрхлэгчдийг нэг дор уулзуулж, шинэ бүтээгдэхүүн, бизнесийн түншлэл, хамтын ажиллагааны боломжийг нээдэг.
Canton Fair нь олон төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн шийдлийг танилцуулдаг олон улсын худалдааны үзэсгэлэн юм. Цахилгаан бараа, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжөөс эхлээд гэр ахуйн хэрэгсэл, тавилга, хувцас, гоо сайхны болон өдөр тутмын хэрэглээний бүтээгдэхүүн хүртэл өргөн хүрээний бараа бүтээгдэхүүн энд танилцуулагддаг.
2026 оны намрын 140 дэх удаагийн үзэсгэлэн 10-р сарын 15-наас 11-р сарын 4-ний хооронд Гуанжоу хотод гурван үе шаттай зохион байгуулагдаж байна.

Үзэсгэлэнгийн үе шатууд:
I үе шат | 10-р сарын 15–19: Электрон бараа, цахилгаан хэрэгсэл, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, ухаалаг үйлдвэрлэл, автомашин болон холбогдох бүтээгдэхүүн
II үе шат | 10-р сарын 23–27: Гэр ахуйн бараа, гал тогооны хэрэгсэл, тавилга, гэрийн чимэглэл, барилгын материал, бэлэг дурсгалын бүтээгдэхүүн
III үе шат | 10-р сарын 31 – 11-р сарын 4: Хувцас, гутал, цүнх, хүүхдийн бараа, спорт болон аяллын хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн
Ийм өргөн сонголттой учраас Canton Fair нь бараа бүтээгдэхүүнээ бөөний үнээр татан авах, шинэ нийлүүлэгч хайх, бүтээгдэхүүний зах зээлийн боломжийг судлах хүсэлтэй бизнес эрхлэгчдэд онцгой ач холбогдолтой.
Canton Fair-д оролцохдоо юуг анхаарах вэ?
Үзэсгэлэнгийн талбай том, бүтээгдэхүүний сонголт өргөн тул аяллаа урьдчилан төлөвлөх нь цаг хугацаа, зардлаа үр ашигтай ашиглахад тусална.
Юуны өмнө, худалдан авах болон судлах бүтээгдэхүүний төрлөө тодорхойлж, үзэсгэлэнгийн аль үе шатанд оролцохоо сонгоорой. Мөн сонирхож буй нийлүүлэгчдийн мэдээллийг урьдчилан судалж, уулзалт хийх төлөвлөгөө гаргах нь үр дүнтэй.
Үүнээс гадна нислэгийн тийз, зочид буудал, хот доторх тээвэр, интернэт холболт болон аяллын даатгалаа урьдчилан зохицуулах хэрэгтэй. Үзэсгэлэнгийн өдрүүдэд олон улсын худалдан авагчид Гуанжоу хотыг зорьдог тул байрлах газрын сонголт, үнэ болон тээврийн зохицуулалтаа эрт хийх нь зүйтэй.
Canton Fair-ийн аяллаа Tapa-тай хамт төлөвлөөрэй.
Бизнесийн аялалд зөвхөн нислэгийн тийз захиалах бус, замын турш хэрэг болох үйлчилгээнүүдээ нэг дор төлөвлөх нь чухал. Tapa нь Canton Fair-д оролцохоор Гуанжоу хотыг зорих аялагчдад нислэг, зочид буудал, дата eSIM болон аяллын даатгал зэрэг үйлчилгээгээ багцлан зохицуулах боломжийг санал болгож байна.

Tapa-ийн санал болгож буй үнийн мэдээлэл:
Гуанжоу чиглэлийн нислэгийн тийзний эхлэх үнэ: 1,287,000₮-өөс
Data eSIM: 5 хоногийн 53,500₮
Аяллын даатгал: 7 хоногийн 21,700₮
Зочид буудал: 60% хүртэлх хямдралтай
Ингэснээр аяллын үндсэн хэрэгцээнүүдээ нэг дор төлөвлөж, үзэсгэлэнд оролцох болон бизнесийн уулзалтууддаа илүү төвлөрөх боломжтой.
Canton Fair-д оролцохоор төлөвлөж байгаа бол аяллын үйлчилгээнүүдээ Tapa-с захиалж, нислэг болон зочид буудлын сонголтуудтай танилцаарай.